Гэр бүлийн хэрэгцээнд 0.07 га газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацаа энэ оны тавдугаар сарын 1-нээр дуусгавар болно. Энэхүү хуульд заасан хугацаа дуусах гэж байгаатай холбогдуулан газар өмчилж аваагүй байгаа иргэдэд зориулж дараах зөвлөмжийг хүргэж байна.
Иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж авахыг хүссэн өргөдлийг харьяалах орон нутгийн Засаг дарга “Газрын алба”-д гаргана. Өргөдлийн загварыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 133 дугаар тушаалаар шинэчлэн баталсан. Өргөдөлд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3. дахь хэсэгт заасан материалуудыг хавсаргана.
Үүнд:
– Гэр бүлийн 16 нас хүрээгүй гишүүний төрсний гэрчилгээний нотаиатчаар гэрчлүүлсэн хуулбар.
– Гэр бүлийн ам бүлийн байдлын тухай баг, хорооны Засаг дарга /тосгоны захирагч/-ын тодорхойлолт.
– Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшиж байгаа бол газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар
– Хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг. /хэрэв газрыг дундаа хэсгээр өмчлөхөөр бол өмчлөгч бүрийн хувьд ногдох газрын хэмжээ, байршил, заагийн тойм зураг/
– Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/
Хаана газар өгч байгаа мэдээлэл авах бол энэ линкээр – http://www.gazar.ub.gov.mn/
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30428
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.