ОХУ, АНУ цөмийн цэнэгт хошууныхаа тоог багасгах хэлэлцээрээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн талаар АНУ-ын Төрийн Департментаас мэдээллээ. Мэдээлэлд хэлэлцээрийн хэрэгжилт энэ оны хоёрдугаар сарын 5-ны байдлаар ямар байгааг тодорхой статистик түшин мэдээлсэн байна.
2018 оны хоёрдугаар сарын 5-ны байдлаар АНУ-ын зэвсэглэлд Тив хоорондын пуужин, цөмийн хөдөлгүүртэй шумбагч усан онгоц зэрэг 652 зөөгч, түүн дээр суурилагдсан болон нөөцөнд 1350 ширхэг цөмийн цэнэгт хошуу байгаа аж. Харин ОХУ-д 527 зөөгч, 1444 ширхэг цөмийн цэнэгт хошуу байгаа аж.
Хоёр тал цөмийн цэнэгт хошууныхаа тоог цөөрүүлэх хэлэлцээрийг 2010 онд байгуулсан бөгөөд 2018 оны хоёрдугаар сар гэхэд аль аль нь цөмийн цэнэгт хошууныхаа тоог 1550-иас илүүгүй болгох үүрэг хүлээсэн юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.