Сар шинийн баярыг тохиолдуулан битүүний өдөр болон шинийн нэгэн, хоёрны өдөр цагдаагийн бие бүрэлдэхүүн 800-аад хүнтэйгээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Хариуцсан нутаг дэвсгэрт иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх. Мөн гудамж талбайд үйлдэгдэж буй гэмт хэргийг таслан зогсоох, замын хөдөлгөөнийг хэвийн байлгахад анхаарч ажиллалаа.
Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын 16-17-ны өдрүүдэд Нийслэлийн цагдаагийн газарт 1383 удаагийн дуудлага иржээ. Эдгээр дуудлагаас гэмт хэргийн 86, зөрчлийн 1005, зам тээврийн ослын 292 мэдээллийг шалгасан байна. Мөн гэмт хэргийн шинжтэй 55 үйлдлээс 30 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.