Ж.Золбаяр: Бид нэгдэж, илүү хүчирхэг болох хэрэгтэй

2018-01-29 Мэдээ, мэдээлэл

Дэлхийн 86 орноор аялсан Монгол бадарчин Амай буюу Ж.Золбаярийн “Цаг хугацаагаар” уулзалт, ярилцлага МЗХ-ны “Залуус” танхимд боллоо. Уг уулзалтыг Дэлхийгээр аялагчид фэйсбүүк групп санаачлан Монголын Залуучуудын Холбоо, Мазаалай аяллын клуб дэмжин хамтран зохион байгуулжээ.

Уулзалтад  300 гаруй залуус хүрэлцэн ирсэн ба Дэлхий хамтлаг уран бүтээлийн дээжээсээ залууст сонирхуулсан юм. Уг уулзалт  4.30 цаг  үргэлжилж, аяллын тухай тэр дундаа амьдралын тухай, адал явдлын тухай, хөгжилтэй, сургамжтай түүх ярилцсан сонирхолтой лекц боллоо.
Тэрээр  “Монгол залуучууд бүх салбарт амжилт гаргасан. Харин одоо бид нэгдэж, илүү хүчирхэг болох хэрэгтэй байна. Гадаад хүн бүр Монголд ирэх мөрөөдөлтэй байдаг. Тийм учраас аялал жуулчлалаа хөгжүүлэх нь зөв. Мөн аялал хүнд өөрийгөө олох хамгийн том боломжийг олгодог” гэсэн юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.