12 компанийн хувьцааны ханш өсчээ

2017-03-21 Ханш

Монголын хөрөнгийн биржийн мягмар гариг /2017.03.21/-ийн арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 26 хувьцаат компанийн 92.891 ширхэг хувьцаа арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар  12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан байна.

Харин дөрвөн хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байжээ. Үүнээс “Гутал”  компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.98 хувиар өссөн бол “Жуулчин дюти фрий” компанийн ханш хамгийн өндөр буюу 10.59 хувиар уналаа.

Мөн энэ өдөр Засгийн газрын үнэт цаасын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 4.310 ширхэг үнэт цаас   412.630.850 төгрөгөөр арилжигдсан байна.

С.Гэрэлсүх

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.