Баянхонгорчууд Түйн голынхоо толин цэнхэр мөсөн дээр өвлийн наадмаа хийнэ

2018-01-22 Мэдээ, мэдээлэл

Баянхонгор аймгийн шүтээн болсон Номгон хайрхан уулын ар хормой Түйн голын толин цэнхэр мөсөн дээр зохион байгуулагдах өвлийн наадмын нэр  “Түйн голын жавар-2018”. Тус наадмыг ирэх сарын 3-нд зохион байгуулахаар төлөдлөөд байна. Өвлийн наадмын хүрээнд “Үндэсний сайхан хувцастай хос шалгаруулах”, “Мөсөн шагай”, “Шагай наадгай”, “Хээрийн цайны амт”, “Баянхонгорт үйлдвэрлэв” гар урлал, бэлэг дурсгал, цагаан идээ, үндэсний хувцас, үдийн амтат зоог зэрэг иргэд, зочид төлөөлөгчдөд зориулсан сонирхолтой үзэсгэлэн худалдаа, үйл ажиллагаа болох юм.

Баянхонгор аймаг энэ жил Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговь аймаг болон нутгийн зөвлөл, 20 сум, баг, хороо, аймгийн нийт иргэдээ өвлийн наадамдаа албан ёсоор урьжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.