Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2017”-ын үр дүнг “Монгол нюьс”-д мэдээлэл хийж танилцууллаа.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн удирдах зөвлөлийн дарга П.Цагаан хэлэхдээ, “Улс орныхоо хөгжлийг салбараар хэмжих жишиг рүү явахад дэм болох үүднээс өрсөлдөх чадварын судалгааг бид 6 дахь жилдээ хийж
Засаглалын үр ашгийн үзүүлэлтийн бууралтыг төр засагт итгэх итгэл буурсантай холбов
байна. Өрсөлдөх чадвартай болох нь хөрөнгө мөнгөтэй байхын нэр биш. Энэ нь агуулгын хувьд өөр зүйл. Дэлхийн орнууд маш олон үзүүлэлтээр хэмжиж байна. Энэ хэмжүүр дээрээ дүгнэлт хийж юун дээр алдаж байгааг олж, тухайн алдаан дээр ажилладаг жишиг бий. Энэ удаад аймгуудыг 181 үзүүлэлтээр хэмжиж дүгнэлт хийлээ. Аймгуудын тайланг статистик мэдээлэл, санал асуулгад үндэслэн гаргасан” гэв.
2017 онд аймгуудын өрсөлдөх чадвар хэд, хэдэн үзүүлэлтээр буурсан байна. Өрсөлдөр чадварын судалгааны гол зорилго нь аймгууд хөгжлийн давуу ба сул талаа тодорхойлж боломж, чадавхиа үнэлэн урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах боломжтой гэдгийг судалгааны багийнхан онцолсон юм.
Өнгөрсөн жил таван аймгийн эдийн засгийн үзүүлэлт үнийн дүнгээр өссөн бол 15 аймгийн эдийн засгийн үзүүлэлт буурчээ. Хамгийн дээд оноог Орхон аймаг авсан бөгөөд эдийн засаг нь 13.6 хувиар өссөн байна. Харин Өмнөговь аймгийн эдийн засгийн үзүүлэлт 0.7 хувиар буурчээ. Дорнод аймгийн өрсөлдөх чадварын оноо нэмэгдэхэд чанаргүй зээлийн тоо буурсан, зээл авах боломж сайжирсан гэх мэт үзүүлэлт нөлөөлсөн байна. Түүнчлэн аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий онооны дундаж 66 болж буурчээ. Өрсөлдөх чадварын ерөнхий дүнгээр баруун бүс хамгийн их буурсан үзүүлэлттэй гарсан байна. Үндсэн дөрвөн бүлгээс засаглалын үр ашгийн үзүүлэлт хамгийн ихээр буурчээ. Өөрөөр хэлбэл төр засагт итгэх итгэл буурч байгаагаар тайлбарлагдаж байна. Харин өрсөлдөх чадварын ерөнхий дүнгээр Дорнод аймаг оноогоо зургаагаар ахиулахад холбооны салбарын орлого, түгээлтийн сүлжээ, эдийн засгийн өсөлт, банкны салбарын активын өсөлт, чанаргүй зээлийн тоо буурсан зээл авах боломж нэмэгдсэн зэрэг хүчин зүйлс нөлөөлжээ. Сүхбаатар аймаг болон Өмнөговь, Ховд аймгийн өрсөлдөх чадварын оноо хамгийн ихээр буурсан аж. Харин эмзэг байдлын индексээр Орхон аймаг агаарын бохирдол, ажилгүйдэл, гэр бүл салалтад анхаарах хэрэгтэй гэдэг нь дээрх судалгаагаар гарсан байна. Баянхонгор аймгийн хувьд агаарын бохирдол их байгаа бол Баян-өлгий аймаг ширгэсэн гол горхи их байна хэмээн гарчээ. Хөвсгөл аймгийн хувьд дундаж наслалт богино байгааг судалхад нэг эмчид ногдох хүний тоо их, эмнэлгийн хүртээмж муугаас гадна ундны усны чанар тааруу, биеийн тамираар хичээллэдэгүй зэрэг үзүүлэлт голлон нөлөөлснийг судлаачид тодотголоо.
Азийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн орлогч Диана Фернандез, “Сүүлийн таван жилийн хугацаанд Азийн сангаас Монгол Улсын аймгуудын эдийн засгийн өөрчлөлтийг харуулсан судалгааны тайланг дэмжин санхүүжүүлсээр ирсэн. Өнгөрсөн жилүүдэд аймгууд дор бүрнээ өөрсдийн давуу талыг харуулж, өрсөлдөх чадвараа бататгахад анхаарч ажилласан нь сайшаалтай.Судалгаагаар аймгуудын өрсөлдөх чадвар засаглалын асуудал нэлээн суларсан дүр зураг гарлаа. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд муудсан байгаа энэ үед тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд шинэ санаа, хамтын ажиллагаа, сахилга бат шаардлагатай байна. Мөн аймгуудын хувьд тулгамдаж асуудлууд өмнөх жилийн нэгэн адилаар хэвээр байна. Банкны зээлийн хүүг бууруулах бизнес эрхлэгчиддээ татвар, зээлийн бодлогоор дэмжих, төрийн үйлчилгээг сайжруулах шаардлагатай байна” гэв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.