БНХАУ-ын Юньнань мужид амьдардаг найман настай Ван Фүман хүү өвлийн тэсгим хүйтэн, аагим зуны халууныг үл ажран 4.5 км замыг туулан хичээлдээ ирдэг аж. Тэрбээр ангийнхаа онц сурлагатан юм. Хөөрхий хүүд өнөөдөр түүний амьдардаг мужийн хэсэг залуус хандивын ая өрнүүлж, 100 мянган юанийн хадгаламж нээж, дулаан хувцас, цахилгаан бараа гэхчлэн чадах ядахаараа тусалж байна.
“Мөсөн хүү”-гийн хичээлдээ ирэхдээ бээрч, хөлдсөн байдалтай зураг урд хөршид төдийгүй манай цахим ертөнцөд ил шуугиан тарьж байсан юм. Тиймээс олон нийт түүний энэхүү байдлыг харгалзан ийнхүү сайхан сэтгэлийн тусламжийн гараа сунгасан нь энэ юм.
А.Уянга
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87372
30452
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.