Нийт 30 мянга гаруй төрийн албан хаагч хөрөнгө орлогоо мэдүүлнэ

2018-01-3 Мэдээ, мэдээлэл

Энэ онд Нийт 30 мянга гаруй төрийн албан хаагч хөрөнгө орлогоо мэдүүлнэ. Авлигатай тэмцэх газрын үндсэн чиг үүргийн нэг болох нийтийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх хуулийн хугацаа энэ сарын 1-ний өдрөөс улс орон даяар эхэллээ.

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжид зааснаар мэдүүлэг гаргагчид нь хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор цахим систем буюу www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн бүртгүүлэх үүрэгтэй.

Улсын хэмжээнд хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс холбогдох байгууллагуудад зөвлөмж, чиглэл хүргүүллээ.

Нийтийн албан тушаалтанд төрийн албан хаагчид орохын сацуу төрийн албан хаагч биш боловч нийтийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, төрийн байгууллагын чиг үүргийг гүйцэтгэж буй төрийн бус байгууллагын ажилтнууд, олон улсын төсөл, хөтөлбөрийн ажилтнууд, төрийн өмчит аж ахуйн нэгжийн ажилтнууд багтдаг.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.