Замын цагдаагийн албанаас ирүүлсэн мэдээллээр 2017 оны 12 дугаар сарын 31, 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 490 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авсны 352 нь зам тээврийн ослын дуудлага байв.
Ослын улмаас нэг хүний амь нас хохирч, 17 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэний зургаа нь бага насны хүүхэд байсан бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 жолоочийг илрүүлэн, хариуцлага тооцжээ.
Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн зургаан осол, мөргөлдөх хэлбэрээр 21, онхолдох хэлбэрээр нэг, үл хөдлөх зүйл мөргөсөн гурван осол бүртгэгдсэнийг шалгаж байна. Дээрх тоон үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад бүртгэгдсэн зам тээврийн осол, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 10-15 хувиар буурчээ. Шинэ оны эхний өдрийн байдлаар орон нутгийн замд ноцтой зам тээврийн осол, хэрэг бүртгэгдээгүй байна гэж мэдээллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30426
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.