Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10-р хороонд байрлах 100 айлын нийтийн байрны оршин суугчдын төлөөлөл, “Гэгээ-9” сууц өмчлөгчдийн холбооны удирдлагууд өнөөдөр /2018.01.02/ хотын даргад хандаж, хэвлэлийн хурал хийлээ.
Тус байрны оршин суугчид, сууц өмчлөгчдийн холбооны удирдлагууд өнгөрсөн арванхоёрдугаар сарын 15-нд Хотын захирагч, нийслэлийн Засаг дарга С.Батболдод газар өмчлөх хүсэлтээ хүргүүлжээ.
1946 онд баригдсан уг барилгад нийт 320 айл өрх амьдардаг аж. Эдгээр айлууд өөрсдийн газар дээрээ шинэ байр барьж орох шаардлагатай байгаагаа хотын удирдлагуудад танилцуулсан ч “Гэгээ-9” СӨХ-ны эзэмшлийн газарт орон сууц барих асуудлыг эрх баригчид дэмжихгүй байгаа талаар тэд ярилаа. Учир нь Сүхбаатар дүүргийн 10-р хорооны нийтийн эзэмшлийн талбайд 2010 онд “Гэзэгийн худаг” компани барилга барих төсөл санаачлан, шинээр хороолол босгохоор барилгын ажил эхлүүлсэн байжээ.
Гэтэл энэ хооронд хотын шат шатны удирдлагууд газрын асуудлыг шийдэхгүй, тал талд хуваасан тул тухайн компанийн хөрөнгө оруулалт буцсан тухай “Гэгээ-9” СӨХ-ныхон ярилаа. Ингэж явсаар “Гэзгийн худаг” компани уг газар дээр төсөл хэрэгжүүлэх хугацаа дууссан тул барилга барих боломжгүй болсон гэв. Тухайн үед орон сууцаа дээрх компанип чөлөөлж өгсөн иргэд, сууц өмчлөгчид болох 100 гаруй айл бүтэн хоёр жилийн турш гэр оронгүй явж, эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй хэцүү нөхцөлд амьдарч байгаа тухай тэд онцлон ярилаа.
Оршин суугчдын зүгээс орон сууцны зориулалтаар барилга барих талбайг “Зуун айл гэгээ ес” ХХК-д болон иргэдэд өмчлүүлэхийг хотын удирдлагуудаас шаардаж байна.
“Гэгээ-9” СӨХ-ны захирал О.Сэлэнгэ “Хотын дарга та шударгаар, хуулийн дагуу энэ газрыг бидэнд өгөхийг хүсэж байна. Бид барилгаа барья, хотын дарга та газраа өгч, хяналтаа тавиад ажиллаач ээ. 2018 оны хавар барилгын ажлыг эхлүүлбэл, өвөл арванхоёрдугаар сараас өмнө дуусах бүрэн боломжтой байна’ гэж мэдээллээ.
Иргэн Ц.Өлзийдэлгэр “Сууц өмчлөгчид хохирч байна. Бид гадуур байр хөлслөөд амьдарч байна. “Гэзгийн худаг” компани найман жилийн өмнө оршин суугчидтай гэрээ хийж, айл бүрт 3,600,000 мянган төгрөг өгсөн. Тэр үеэс хойш айл айлаар хэсэж амьдарч байна. Одоо 51 айл гэр оронгүй, шинэ байрандаа орохыг хүлээж байгаа” гэв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.