Нийслэлийн цагдаагийн газраас бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, дэн буудлуудад хяналт, шалгалтын ажлыг зохион байгууллаа.
Хяналт, шалгалтын хүрээнд 124 зочид буудал, 226 дэн буудлыг шалгаж зохих зөвшөөрөлгүйгээр үйлчилгээ эрхэлсэн 32 зочид буудал, 93 дэн буудалд 8 сая гаруй төгрөгийн шийтгэл ногдуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах чиглэлээр 115 мэдэгдэл, шаардлага өгчээ.
Үүнээс Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн зочид буудал найм, дэн буудал 20, нийт 28 газрыг 4,450,000 төгрөгөөр торгож 119 ширхэг спиртийн сул агууламжтай, 115 шил спиртийн өндөр агууламж бүхий шилтэй шингэнийг хураасан байна. Цаашид зочид буудал, дэн буудлуудад хийх хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30426
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.