Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалд холбогдуулан тодорхой хэд хэдэн үндэслэлээр цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Мөрдөн шалгах ажиллагаагаар албаны эрх мэдлээ хэтрүүлэн бусдад болон өөрийн хамаарал бүхий хүмүүст нийгмийн асуудал шийдвэрлэх нэрийдлээр давуу байдал олгосон, банкны хууль тогтоомжийг зөрчсөн, өөрөө үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй асуудлыг нарийвчлан шалгаж байгааг АТГ-аас мэдэгдлээ.
Түүнчлэн зарим арилжааны банкаар гадаад улсад хамаарал бүхий этгээдэд нь их хэмжээний мөнгө шилжсэн, эд хөрөнгө худалдаж авсан зэрэг байдлуудыг судлахаар гадаад улсад Мөрдөгчийн даалгавар хүргүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30427
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.