Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтэс, Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэс, Нийслэлийн архивын газраас “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн ажилтнуудад сургалт зохион байгууллаа. Сургалтыг НЗДТГ-ын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Х.Баялагцэнгэл, Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн архивын газрын алба хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтэн Д.Биндэрьяа нар заасан.
Албан хэрэг хөтлөлтийн стандарт, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны явц, үр дүнд хяналт шинжилгээ үнэлгээ хийх аргачлал, анхаарах асуудлууд, Захирамжлалын баримт бичиг, түүнд тавигдах шаардлага сэдвээр сургалтыг зохион байгуулсан. Энэ үеэр байгууллагын үйл ажиллагааны явц, үр дүнд хяналт шинжилгээ үнэлгээ хийх аргачлал, баримт бичиг боловсруулахад гаргадаг түгээмэл алдаа, цаашид анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй танилцуулж оролцогсодын асуултанд хариуллаа.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.