“Монголросцветмет”-ийн захирал До.Ганболдыг урьд шөнө “ачиж” гэнэ

2017-12-8 Бор шувуу

Монгол Оросын хамтарсан “Монголросцветмет”-ийн захирал До.Ганболдыг өнгөрсөн шөнө АТГ-аас баривчилж, 461 дүгээр ангид саатуулжээ.

Түүнийг баривчлан саатуулсан шалтгааны талаар “Монросцветмет”-ийн захирал ойрын хүрээний хамаатан саднаа оролцуулсан их хэмжээний мөнгөтэй холбоотой асуудалд ороогдоод байгаа, хууль хяналтынхан түүнийг нь олж тогтоосон тул ийнхүү саатуулсан гэх мэдээлэл хэвлэлд цацагдаад байна.

Дашрамд өгүүлэхэд “Монголросцветмет” нь Монгол, Орос хоёр улсын хувь эзэмшлийнх бөгөөд хайлуур жоншны олборлолт үйлдвэрлэлийн салбарт улсдаа тэргүүлэх зэргийн компани юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.