Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын байцаагч “Хүнсний аюулгүй байдлын” талаар ярьж байна. Ихэнх мах хөдөөнөөс үс, ноос шороотой ирдэг. Худалдагч, ченжүүд “Близна” хэмээх хувцас цайруулагчаар угаачихдаг гэнэ. Алим жимс зэргийг аяга таваг өнгө оруулагч “FAIRY”-гээр өнгөлж гялтагнуулдаг. Махыг муутгахгүйн тулд шарилд хийдэг тариа хүртэл хийсэн тохиолдол гарсан гэж ярилаа. Үхэр малд таргалуулдаг “Ивомак” гэдэг тариа хийгээд сар бололгүй нядалдаг гэнэ. Тэр асар хүчтэй, хортой эмний үйлчилгээ бүтэн жилийн дараа гардаг, Тэр болгонд хяналт тавьж чаддаггүй, иргэдийн мэдээллээр шалгахад ийм зөрчил гардаг, хорт хавдар, ӨВЧЛӨЛ үүсгэх магадлалтай гээд айхтар зүйл ярилаа. Мах аваад угааж занш гэж сэрэмжлүүлсэн байцаагчид талархал илэрхийлье. Санаатай санамсаргүй нэг нэгнээ хордуулаад яахав. Монголчуудаа СЭРЭМЖЛЭХТҮН. Бие биенээ хайрлая.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.