Дэлхийн түүхэнд байгаагүй МОНГОЛЫН АН-24 онгоцны амжилттай ослын буулт

2017-11-29 Энтертайнмент

ДЭЛХИЙН НИСЭХИЙН ТҮҮХЭНД БАЙГААГҮЙ МОНГОЛЫН АН-24 ОНГОЦНЫ АМЖИЛТТАЙ ОСЛЫН БУУЛТЫН ТАЛААР МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ НИСГЭГЧ Д.БААТАР ИЙН ЯРИВ.

-Одоогоос яг 34 жилийн өмнө буюу 1983 онд энэ явдал болсон. Бүр тодруулбал зургадугаар сарын 25. Энэ өдөр хүний ой санамж гэх “хар хайрцаг”-т хад­га­лагдан үлджээ. Монголын иргэний агаарын тээврийн түүхнээ 1963, 1983, 1993 онд онгоцны осол гарч байсан нь бий. Яг 10 жилийн дав­тамж­тайгаар. Тэр осол дотор олон хүний амь эрсдээгүй нь ердөө нэг. Ховдоос ниссэн “10-84-01” дугаартай АН-24 онгоц Буянт-Ухаад газар­дахаар буултын өмнөх гулгалтын үед хоёр хө­дөлгүүр нь агаарт унтарч 47 зор­чигчийн халуун амь утсан дээр ирсэн байлаа. Онгоц хоромхон зуур өндөр алдаж хэдхэн секундын дараа сүйрэл хүлээх нь тэр.

Энэ үед экипажийн дарга Д.Баатар хоёрдугаар нисэгч Ч.Магванжав нар ослын буулт хийе гэж тохиролцжээ. Тэгээд аргагүйдсэн буулт үйлдэх ажиглалтын зааврын дагуу дугуйгаа эвхэж баруун залж Сонгинын буланд Оросын цэргийн баазын хамгаалагдсан жижигхэн ногоон талбайн дэргэдэх жаахан устай хэсэг рүү чиглүүлэн хурд алдахгүйн тулд онгоцоо тэгш­лээд тормоз татлаа, суулаа. Онгоц элгээрээ гулсан газардав. Энэ үйл 20 гаруйхан секундын хугацаанд болж. Тэр онгоц буусан газрын шарх одоо хүртэл ари­лаагүй өвс, ногоо ургаагүй харлан харагдаж байгаа гэж бодоход 42 зорчигч, экипажийн таван хүн нийлээд 47 хүний халуун амь яаж аврагдсан юм бол гэдэгт гайхмаар. Ни­сэгчдийн гайхамшигтай эрдэм ухаан, эр зориг, авхаалж самбааны хүч тэнд үйлчилсэн гэж болно. Хөдөлгүүр нь ажил­ла­гаагүй болсон онгоц гэдэг яг л дайсны суманд өртсөн шиг л унадаг гэдэг. Гэтэл Монгол нисгэгч Далайн Баатар, Ичинхорлоогийн Магван­жав нарын жолоодсон АН-24 онгоц амжилттай ослын нэгэн буулт хийжээ. Дэлхийд ийм нөхцөлд хүний амь сүйдээгүй тохиолдол бай­даггүй гэж мэргэжлийн хүмүүс ярилцдаг. Тэнд ямар нэг далдын хүч үйлчлээгүй. Гагцхүү нисэгч нарын мэргэжлийн гайхалтай ур чадвар, мэдлэгийн үр дүн тэрхүү гайхамшийг бүтээсэн гэж болно. Тэр онгоцонд явсан хэд хэдэн хүүхэд одоо 34 настай болжээ. Тухайн үед тэр онгоцонд дөнгөж төрөөд хот руу явж байсан нэгэн охин жил бүрийн цагаан сараар Д.Баатар нисгэгчтэй ирж золгодог гэнэ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.