Нөөцийн махны үнийг 2000-3000 төгрөгөөр нэмэгдүүлнэ

2 цагийн өмнө Нийслэл

 

Хотын дарга нийслэлчүүдэд хандан махны үнийг нэмэгдүүлж байгаагаа мэдэгдлээ.

Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Хотын хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан мах бэлтгэн нийлүүлж буй ААН-үүдийн төлөөлөлтэй уулзлаа.

Компаниуд дэлхий нийтэд үүсээд буй шатахууны асуудлаас үүдэн тээвэрлэлтийн зардал өсөж, нөхцөл байдал хүндэрч байгаа тул нийлүүлэлтийн үнийг нэмэгдүүлэх, төрөөс нөөцийн мах бэлтгэн нийлүүлж байгаа компаниудад татаас өгөх зэрэг асуудлыг тавьж байна.

Нийслэлийн зүгээс цаашид махыг зөвхөн жижиглэнгээр худалдах, борлуулалтын цэгийн тоог 200 гаруйгаар нэмж 600 болгохоор боллоо.

Түүнчлэн даваа гарагаас сүлжээ дэлгүүрүүдээр махыг борлуулж эхэлнэ. Үүний зэрэгцээ компаниудын тавьсан шаардлагын дагуу махны үнийг нэмэхээс аргагүйд хүрлээ. Нөгөөдрөөс үхрийн махны үнийг 3000 төгрөгөөр нэмэгдүүлж 18000, хонины махны үнийг 2000 төгрөгөөр нэмж, 15000 төгрөгөөр худалдаалах таагүй шийд гарсныг нийслэлчүүддээ дуулгая. Махны үнэ үүнээс цааш нэмэгдэхгүй бөгөөд одоогийн бэлтгэсэн мах нийслэлийн 4 болон 5-р сарын хэрэгцээг бүрэн хангана” гэжээ.

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.