Ёкозүна Харүмафүжи, Такаинова нарын асуудал хэрхэх бол гэсэн хүлээлт япончууд төдийгүй монголчуудын дунд үүсээд байна.
Монголын хоёр сүмоч үдэшлэгийн үеэр үл ойлголцож Харүмафүжи залуу бөх Такаиновагийн толгой руу шар айрагны шилээр цохисон байдаг. Ингэээд өнгөрсөн долоо хоногт ёкозүнагийн хэргийг прокурорт шилжүүлсэн тухай хэвлэлүүд мэдээлсэн билээ.
Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Кёкүшюзан Д.Батбаяр хоёр бөхийг эвлэрүүлэхийн тулд Японд очсон байна. Гэтэл түүнийг Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр асуудалд ороод буй Монголын сүмочдын тухай таагүй зүйлс ярьсан хэмээн сошиалаар цацагдсан юм.
Гэвч энэ нь ташаа мэдээлэл болохыг эх сурвалж хэлж байна. Тэрбээр “ Кёкүшюзан Д.Батбаяр ирэх долоо хоногт Монголд ирнэ. Чухам юу болсныг өөрөө ярих болно” гэв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.