Манай улсын иргэд гадны орнуудад хулгайн хэрэгт холбогдох нь цөөнгүй байдаг. Тайваньд л гэхэд зургаан иргэн энэ төрлийн хэрэгт холбогдоод байгаа аж. Тэдний нэг болох С.А нь тус улсад энэ оны дөрөвдүгээр сард жуулчны журмаар очсон ч энэ хугацаанд халаасны хулгай хийж, гурван удаагийн үйлдлээр нийт 1660 ам.доллартай тэнцэх тайвань доллар хулгайлсан байна. Түүнийг цагдаа нар саатуулан шалгаж байсан бөгөөд саяхан холбогдох шүүх хурал нь болж Тайванийн шүүхээс С.А-д нэг жил долоон сарын хорих ял оноосон байна. Түүнчлэн С.А-г 2015, 2016 онд Тайпэй хотын томоохон худалдааны захуудад болсон халаасны хулгайн хэрэгт холбоотой эсэхийг судалж байгаа аж.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.