Энэ сарын 11-12-ны шилжих шөнө 01.00 цагийн үед эхлээд Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Castle” хуучнаар “Масс” диско баарны үүдэнд, дараа нь өглөөний 06.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 хороонд байрлах “Ривер бич” гэх амралтын газрын үүдэнд зодолдож, хоёрыгоо хүнд бэртээжээ.
Эдгээр иргэн нь 30-40 насны найман залуу байв. Тэд хоорондоо зодолдохдоо нэр бүхий нэг этгээд нь сэлэм эргүүлж танхайрсан нь дээрх газруудын хяналтын камерт бичигдсэн байна. Одоогоор хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэс, Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэст тус тусад нь шалгаж гэмт этгээдүүдээс байцаалт авч эхэлжээ. Гэхдээ нийт найман хүнээс хоёр нь бэртэж эмнэлэгт хүргэгдсэн бол үлдсэн зургаан этгээдээс хоёрыг нь цагдаа нар барьж чадаагүй, эрэн сурвалжилж байна.
Зодоон болсон үеийн доорх бичлэг нь зөвхөн ‘Castle’ диско баарны үүдний камерынх болно
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.