БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа соёл урлагийн салбарын өмнө хүлээгдэж байгаа асуудал, уран бүтээлчдийн шинэ санал санаачлаг, хөгжил, үндэсний өв соёлыг хадгалах хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, дэлхий нийтэд монголоо сурталчлах, энэ салбараар дамжуулан хүүхэд залуусын хүмүүжил төлөвшилт нөлөөлөх боломж гээд олон сэдвийг уулзалтаар хөндөн ярилцаж санал солилцлоо. Циркийн бэлтгэл сургуулилт явуулах мэргэжлийн байр, кино урлагаар дамжуулан гадаадаас орж ирж байгаа соёлын урсгалаас үндэсний оюун санааны дархлаагаа хэрхэн хамгаалах төрийн бодлого, соёлын өвүүдийг хамгаалалтад авах, язгуур урлаг, бичиг соёл, соёлын биет болон биет бус өвийг хэрхэн хамгаалах талаар энэ салбарт ажиллаж байгаа мэргэжлийнхэн саналаа хэллээ.
Мөн соёл урлагийн салбарынхны хамгийн их хөндсөн сэдэв бол дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тэмцээн уралдаанд амжилт гаргаж олон улсад авьяас, бүтээлээрээ танигдсан уран бүтээлчдээ дэмжих тал дээр анхаарлаа хандуулахыг яамныхаа удирдлагуудад санал болголоо. Мөн түүнчлэн идэвх санаачлагчтай, тогтвортой, хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа төрийн бус байгууллагуудтайгаа нягт холбоотой дэмжлэгтэй ажиллавал, гадаадын өндөр хөгжилтөө улс орнуудад мэргэжилтнүүдээ бэлтгэх тал дээр ахиц гаргавал энэ салбарын нийгэмд үзүүлэх манлайлал нэмэгдэх боломжтой талаар олон байгууллагын төлөөлөл санал бодлоо илэрхийллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87370
30430
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.