АНУ-ын төрийн тэргүүн нь Ази дахь айлчлалынхаа хүрээнд Өмнөд Солонгост хоёр өдрийн төрийн айлчлал хийж байна.
“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Өмнөд Солонгосын парламентад үг хэлэхдээ Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унд хандан “Биднийг бүү басамжил. Бүү оролд” гэж хэлээд, умард солонгосчуудыг хар дарсан зүүд шиг нөхцөлд амьдруулж байна гэж түүнийг шүүмжилжээ. Мөн Д.Трамп “Зэвсгээр хөөцөлдсөнөөр улс орноо аюулгүй болгоно гэж бодож байгаа бол эндүүрч байна. Зэвсэг чинь танай улс орныг аюулд оруулах болно” гэж Кимд ханджээ. Солонгосын дайнаас хойш Өмнөд Солонгос маш сайн хөгжиж дэвжсэнийг АНУ-ын Ерөнхийлөгч шагшин магтаад, хоёр Солонгосын хөгжил тэнгэр газар шиг ялгаатай байгааг цохон тэмдэглэсэн байна. Умард Солонгосыг цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулахын тулд илүү шахалт үзүүлэхийг улс орнуудад, ялангуяа Хятад, Орос улсад АНУ-ын төрийн тэргүүн онцгойлон уриалсан байна.
Тэрбээр Ази дахь айлчлалаа Хятад, Вьетнам болон Филиппинээр дуусгах юм.
Г.Пүрэвсүрэн
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.