АНУ-ын бөхийн холбооны 2018 оны “Алдрын танхим”-д тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтэн гээд долоон хүн багтжээ. Тус танхим 1976 оноос хойш 188 хүнийг эгнээндээ нэгтгээд байгаа юм.
Тодруулбал “Бээжин-2008” олимпийн наадмын аварга Хенри Сехудо, “Афин-2004” олимпийн наадмын мөнгөн медальт Штефан Абас, ДАШТ-ий хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медальт Кристи Дэвис, Сонгомол бөхийн нэрт дасгалжуулагч Ли Аллен, Вьетнамын дайнд оролцож явсан, ахмад дайчин Жеймс Маклоган, NCAA-гийн нэрт бөх Гэри Кессел, алдарт бөх Дэйв Шульц агсны эхнэр Нэнси Шульц нар аж.
Дашрамд мэдээлэхэд, 42 дахь удаагийн “Алдрын танхим”-ын ёслолын ажиллагаа 2018 оны зургадугаар сарын 1-2-нд Оклахома хотод болно.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.