Ногоон картны сугалааны бүртгэлийн хугацааг сунгажээ

2017-11-6 Мэдээ, мэдээлэл

Олон үндэстний цагаачлалын визний (ногоон карт) 2019 оны ээлжит сугалааны шинэчлэгдсэн бүртгэлийн хугацаа нь 2017 оны 11 дүгээр сарын 22 хүртэл сунгагдаж үргэлжлэхээр болсон тухай Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны Консулын газраас мэдэгдлээ. Учир нь техникийн саатлын улмаас 2017 оны энэ сарын 18-ны өдөр оруулсан бүртгэлүүдийг дахин оруулах шаардлагатай болсон ажээ. 

Та энэ сугалаанд АНУ-ын Төрийн Департаментын www.dvlottery.state.gov цахим хуудас руу орж электрон хэлбэрээр бүртгүүлэх ёстой юм байна. Энэхүү сугалаанд бүртгүүлэхэд ямар ч хураамж төлөхгүй.

Сугалааны Монгол хэл дээрх зааврыг АНУ-ын ЭСЯ-ны https://mn.usembassy.gov/mn/2019-dv-lottery/ цахим хуудаснаас үзнэ үү.

Эх сурвалж: Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтэс

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.