Иргэдэд архивын үйлчилгээ үзүүлнэ

2017-11-6 Мэдээ, мэдээлэл

Манай улсад Архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байна.

Түүхт ойгоо угтан Архивын ерөнхий газраас “Орчин цагийн төрийн архив-90 жил” нэртэй нээлттэй хаалганы өдөрлөгийг орон даяар зохион байгуулах аж. Өдөрлөг маргааш 10-16 цагт Үндэсний төв архив, салбар төрөлжсөн, аймаг, нийслэл төрийн бүх ахивууд дээр болох юм.

Нээлттэй хаалганы үеэр төрийн архивын үйл ажиллагааг байгууллага, иргэдэд сурталчлан таниулах, архивын баримтын дээжээр үзэсгэлэн гаргах, лавлагаа үйчилгээ үзүүлэх, иргэдийн санал хүсэлтийг сонсч, санал асуулга, архивт хадгалагдаж буй кино, гэрэл зураг, дуу авианы баримтыг нийтэд дэлгэн үзүүлэх юм байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.