Сурагчдын амралтын хуваарь гарчээ

2017-10-30 Боловсрол

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын I улирлын амралт ирэх  сарын 3-ны өдрөөс эхлэх гэж байна.

Салбарын сайдын баталсан журмын дагуу ЕБС-ийн сурагчид хот, хөдөөгүй энэ баасан гаригаас долоо хоногийн хугацаатай амрах юм. Зарим жил нэгдүгээр ангийн сурагчид хоёр долоо хоног амарч байсан бол энэ жил  нэг долоо хоног амарна. Харин хоёрдугаар улирлын амралтаар бага ангийн сурагчид гурван долоо хоног, дунд, ахлах ангийнхан хоёр долоо хоногийн хугацаатай амраахаар төлөвлөжээ.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ХИЧЭЭЛЛЭХ, АМРАХ ХУГАЦАА

Нэгдүгээр улирлын амралт /Нийслэл/

Бүх ангийн сурагчид XI сарын 3-наас 9-нийг дуустал 1 долоо хоног амарна.

Хоёрдугаар улирлын амралт

I-V ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 18-ныг дуустал гурван долоо хоног амарна.
VI-XII ангийн сурагчид нэгдүгээр сарын 5-18-ныг дуустал хоёр долоо хоног амарна.

Гуравдугаар улирлын амралт

Бүх ангийн сурагчид гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 5-ныг дуустал хоёр долоо хоног амарна.

Зуны амралт

I-II ангийн сурагчдын хувьд тавдугаар сарын 25-наас амарна.
III-V ангийн сурагчдын хувьд зургадугаар сарын 1-нээс амарна.
VI-XII ангийн сурагчдын хувьд зургадугаар сарын 7-ноос эхэлнэ.

НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН АМРАЛТ /АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧДЫН/

Бүх ангийн сурагчид арваннэгдүгээр сарын 3-9-нийг дуустал нэг долоо хоног амарна.

Хоёрдугаар улирлын амралт

I-V ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 11-нийг дуустал хоёр долоо хоног амарна.
VI-XII ангийн сурагчид нэгдүгээр сарын 5-11-нийг дуустал нэг долоо хоног амарна.
Гуравдугаар улирлын дундуур

Цагаан сарын амралт нэг долоо хоног үргэлжилнэ.

Гуравдугаар улирлын амралт

Бүх ангийн сурагчид гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 5-ныг дуустал хоёр долоо хоног /Бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг нэг долоо хоногийн өмнө эхэлж болно/ амарна.

Зуны амралт

I-II ангийн сурагчдын хувьд тавдугаар сарын 25-наас амарна.
III-V ангийн сурагчдын хувьд зургадугаар сарын 1-нээс амарна.
VI-XII ангийн сурагчдын хувьд зургадугаар сарын 7-ноос эхэлнэ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.