Умард Солонгос АНУ-ын төлөөлөгчидтэй хийх уулзалтаа цуцлав

2017-10-27 Ертөнц

Умард Солонгос энэ сарын сүүлчээр Норвегийн Осло хотод зохион байгуулахаар төлөвлөж байсан АНУ-ын албан төлөөлөгчидтэй хийх уулзалтаа гэнэт цуцалжээ. Энэ тухай Японы ТБС телесуваг өнөөдөр мэдээлсэн юм. Пхеньян ийм аргаар Солонгосын хойгийн орчимд Америкийн цэргийнхний сургуулилт идэвхжсэнийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ хэмээн тус телесуваг мэдээлсэн юм. Ослод хийхээр төлөвлөж байсан уулзалтанд Умард Солонгосын асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч Жозеф Юн, Умард Солонгосын Хойд Америкийн газрын захирал Цой Сон Хи нар оролцох ёстой байсан юм.

Г.Пүрэвсүрэн

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.