ОХУ, Украйнд “BadRabbit ransomware” тархлаа

2017-10-26 Ертөнц

Petya ransomware –ийн шинэ хувилбар болох BadRabbit ОХУ болон Украйны зарим сервер, цөөнгүй тооны хэрэглэгчийн компьютер, төхөөрөмжинд энэ сарын 24-нөөс эхлэн халдварлалаа.

Жишээлбэл Украйны Киев хотын метроны удирдлагын систем, Одесса хотын нисэх буудлын сервер, Украйны дэд бүтэц, сангийн яамны системд халдварласан байна. Энэ ransomware нь Adobe Flash Player-ийн хуурамч шинэчлэлээр халхавчлан тархаж байна. Халдварласны дараа 0.05 биткойн буюу 280 орчим ам.доллар төлж шифрлэлтийг задлах санал танд ирнэ.
Өмнө нь Wannacry болон Petya-ийн амжилттай ашигласан EternalBlue exploit юмуу түүнтэй төстэй цоорхойг ашиглаж байна. Хэдийгээр гаднаас харахад ийм төстэй боловч BadRabbit нь цоо шинэ ransomware гэж тооцогдож байна.

Төхөөрөмжөө BadRabbit –аар халдварлахаас сэргийлэх алхмуудыг
https://www.cybereason.com/…/cybereason-researcher-discover…
хаягаас судалж сэргийлэх арга хэмжээ авцгаана уу.

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.