Үндэстэн ард түмнүүд өөрийн бичиг үсгийг хэрхэн үүсгэсэн тухай эрдэм шинжилгээний багашаархан үгүүлэлд бичсэнээр үсэг, авиаг хэлбэржүүлэн, үг хэллэг бий болгож, цаасан дээр буулгасны дараанаас тэр нь улам сайжирч, боловсронгуй болсоор арав хорь, бүр зуун жилийн туршид тухайн ард түмний “хэлний дархлаа”-г бүрэлдүүлдэг гэж түүхчид болон судлаачид үздэг байна. Ийм учраас алив ард түмний үсэг бичгийг өөрчлөх нь зарим талаар асар их үрлэг, сүйтгэлийг бий болгодог бөгөөд эдийн засгийг тогтворгүйжүүлж, улсын төсөвт ихээхэн дарамт үүсгэх сөрөг үр дагавартай юм. Үүнийг ухамсарлаагүйдээ ч биш байх л даа, гэвч ямар шалтгаантайг бүү мэд…
Казакстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев одоогоос найман жилийн дараа гэхэд тодруулбал 2025 он гэхэд Казак цагаан толгойг латин үсэг рүү шилжүүлэх ажлыг бүрэн хэмжээгээр дуусгах хэрэгтэй хэмээн 2015 онд мэдэгдсэнийг санаж байна.
Үүнийг маш олон тайлбар таамаглалууд дагалдсан нь юуны өмнө Оросын соёлын нөлөөнөөс гарах гэсэн санаа, эсвэл зүгээр л өөрчлөхийн тулд өөрчлөх гэсэн хүсэл, үгүй бол даярших үйл явцыг аялдаж буй нэг хэлбэр гэх мэт үзэл, таамаглалууд байлаа.
Тэгвэл одоо 1930-аад оны үед СССР-ийн бүрэлдэхүүн дэх орнуудын засгийн газруудаас гаргасан хос бичигтэн болох хүсэлтийг шүүн хэлэлцсэн хэлэлцүүлэг мэтгэлцээн чухам ямар нөхцөл байдлаас өрнөж байсныг тунгаая. Латин цагаан толгойн тухай Казакстанд эртнээс яригдаж байсан л даа. Юу гэвэл Ерөнхийлөгч Назарбаев “чинээлэг улсын төлөөх шинэ болого буюу “Казакстан- 2050” урт хугацааны хөгжлийн баримт бичигт мөн, ард түмэндээ хандан явуулсан илгээмжиндээ энэ тухай тусгасан байсныг санаж байна. Энэ баримт бичиг бол 2012 онд гаргаж ирсэн зүйл. Тэгэхээр сайх ерөнхйилөгч зөвхөн “Казак хэлийг хөгжүүлэх гэсэн бодлоор” бус ерөөсөө орчин үеийн бүхий л мэдээллийг шинэ бичиг үсэгт хувиргахаар тооцоолжээ. Үүнээс болж Астана үзэл санааны хувьд хэт ачаалалд нэрвэгдэх нь зайлшгүй зүйл юм. Сүүлийн жилүүдэд энэ мэтийн өөрчлөлтийн санаа нь түүнийг үнэмшихгүй байгаа хэсэг хийгээд уламжлалыг хамгаалагчдын зүгээс эсэргүүцэл, мөргөлдөөнийг дуудаж буй.
Эдийн засгийн хямрал, терорист бүлэглэлүүдийн давалгаа, нууц хэлэлцээр гэх мэтээс болоод бүс нутгийн элитүүд (зонхилогчид) болон төв засгийн газрын хооронд багагүй сөргөлдөөн, үл ойлголцол үүсэх болсон. Эдийн засгийн өөрчлөлтийн бодлого нь Казакстанд таатай үр дүн авчирч чадаагүй. Үүнийг тодруулбал өөрчлөлт хэрэгжсэнээс хойш өдгөө гурав дах таван жилийн нүүр үзчихээд байхад Казакстаны үйлдвэржүүлэлтийн төлөвлөгөөний хэрэгжилт ердөө эхний таван жилийн зорилтынхоо төвшинд л явж байгаа. Энэ байдлыг харахад ч гэсэн латинжуулах төлөвлөгөө нь зайлшгүй хийгдэх ёстой зүйл мөн гэж үү? Өөрөөр хэлбэл энэ бол зүгээр л “нүүрэндээ оо энгэсэг түрхэх”-тэй адилаар барууны ертөнцийн хавсарга болох гэсэн хэлбэрийн төдий өөрчлөлт юм хэмээн зарим хүмүүс, тухайлбал өмнө нь Казакстаний стратегийн /урт хугацааны бодлогын/ судалгааны хүрээлэнг толгойлж байсан эрдэмтэн, улс төр судлаач Ерлан Карин тайлбарласан байдаг. Карин бас хэлэхдээ “Латинчилах үйл явц нь – иргэншүүлэх сонголт. Өөрөөр хэлбэл даяарчлалд найр тавьж буй сонголт юм” хэмээн мэдэгдсэн байдаг. Астана одоо эдийн засгийн бүтцийг баруунжуулан, өөрчлөх үйл явцыг дуустал нь хүлээхгүйгээр шийдчихээд байгаа, гэтэл дахиад бичиг үсгийн асуудал босож ирэв. Уул нь бол Казакстаны баримталж ирсэн зарчим нь “зүүн хөл ганц л хуруутай” гэдэг филосопи л доо. Өмнө нь энэ л зарчимаар явж байж хөл дээрээ боссон. Автомашины дугаарыг л харъя л даа. Тэнд латин үсэг байхгүй. Зөвхөн араб үсэг л бий.
Казакстаны сэтгүүлчдийн дунд нэгэн шинэ хэлц үг яригдах болжээ. “Дизайнерүүд шрифтээр тоглохыг хүсэж байна”, “Гоёмсог шинэ сэтгүүлтэй болохыг хүссэн нэгэн түүндээ хэтэрхий автаад, казак хэлийг судлах шинэ арга зүйн тухай толгойгоо гашилгах болжээ” гэсэн энэ егөө үгс бол латинлах үзлийн талаарх сэтгүүлчдийн эмоцийг илэрхийлж байгаа юм. Казак хэлийг латинчлах асуудал нь Астанагийн ноу-хау огтхон ч биш. Казакстаны үзэл санааны уламжлал гэвэл Зөвлөлтийн нөр туршлагыг хэрэглэх явдал байсан. Өнгөрсөн зууны хориод оны үед СССР турк хэлийг латин үсэгт шилжүүлсэн бөгөөд бүүр Турк цагаан толгой зохиох Бүх холбоотын төв хорооны тусгай комисс ч байгуулагдсан байв. Тэр үед Большевикүүд орос хэлийг ч латинчилахыг хүссэн ба энэ үзэл санааны төлөө зүтгэж байсан нэг төлөөлөгч гэвэл Ардын гэгээрлийн комиссар Анатолий Луначарский юм. Гэлээ ч энэ төдий л хүчтэй зарлагдаж, тархаж чадаагүй. Ойлгожтой, систем нь өөр байлаа л даа. Өнгөрсөн зууны 30-аад оны үед “Большевикүүд нийтээр хүлээж авч чадаагүй бол тийм хана хэрэм бидэнд хэрэггүй” гэсэн тунхагт Зөвлөлт засаг гүн үнэмшилтэй байсан болохоор тэр үйл явцыг бодитоор туршин хэрэгжүүлэх ажил бүрэн гүйцэлдэж чадсангүй. Зөвлөлтийн бүгд найрамдах улсуудын үндэсний хэлүүд ч нийгмийн системд үнэ цэнээ бүрэн хадгалж чадахгүй байсан гэж болно. Тухайлбал Орон нутгийн хэл дээр орчуулагдсан намын удирдагчдийн болон марксизмын сонгодог бүтээлүүдийн орчуулгад өдий төдий алдаа гарсан нь бишгүй байсан учир чанар нь тун тааруухан толь бичгүүдийн төлөө төв хороо харамсах болсон. Тэгээд дөчөөд оныг хүртэл туршилтын туулай болж, олигтой үр дүн өгөөгүй латинчилсан турк хэл бичгийг дахиад крилл үсэгт шилжүүлэх болсон. Олон зүйл авиа үсгүүд латин цагаан толгойн үсэг тэмдэгтэнд агуулагдалгүй үлддэг нь эрдэмтдэд тодорхой болсон учир Казак, Киргиз, Тажик, Монгол зэрэг улсууд энэ эрсдэлээс сэргийлэн, латин үсгээс зайлсхийж, крилл үсэг бичгийг нэвтрүүлсэн байдаг.
Энэ дашрамд дурьдахад Узбекстан улс үсэг бичгээ латинчилсан нь хүн амын олнхийн зүгээс үл сайшаасан эсэргүүцэлтэй тулгарсаар буй, нэн ялангуяа тус улсын ахмад үеийнхэн уг үйл явцад дасан зохицож чадахгүй байгаа ба энэ нь нийгмийн нуруун дээр ихээхэн хүнд ачаалал үүрүүлж байгаа юм. Энэ бол саяхны, энэ зууны асуудал. Тийн дасан зохицож чадахгүй байгаа шалтгаан нь Узбекстанчууд уламжлалт заншилаа ихэд дээдэлдэг, түүнчлэн тэдний хэл бичгийн дархлаа кирилл бичигт нэвт шингэсэн байдагтаа холбоотой болов уу. Оролдлого нь ирээдүтэй зүйл биш гэдгийг илчилсэн иймэрхүү туршлагууд хойд болон бусад хөрш оронд байгаа атал Казакстанд ийнхүү латинчилах санаагаа үргэлжлүүлсээр буй нь хөрсөндөө ер бууж өгөхгүй байх шиг. Латинчилах асуудал нь Казахстаны хувьд Оросын нөлөөний хүрээнээс (зарим нь колончилол гэж туйлшруулдаг) ангижрахын бэлгэдэл нь хэмээн зарим хэсэг нь баяртай хүлээн авч байгаа ч боловсронгуй хэсэг, сэхээтнүүдийн хувьд бол тийм биш. Түүхэн хувь заяаны улмаас тэд өнгөрсөн олон жилийн турш Зөвлөлтийн үзэл санааны тогтолцоог дагаж ирсэн нь тодорхой зүйл. 1934 онд Намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Иосиф Сталин тус Бүгд найрамдах улсын болшевикүүдэд дэвшүүлэн тавьсан асуудал юу байсан гэвэл “Хөгжил бэхжилтийн чухал хүчин зүйл нь үндэсний засаглал, үндэсний аж ахуй, түүнчлэн төр захиргааны хэрэгт төрөлх хэлээ хэрэглэх явдал” гэсэн зарчим байв. Энэ зарчим 80 жилийн турш өөрчлөгдөлгүй явж ирсэн. Постзөвлөлтийн орнуудад баримтлаж байсан зөвлөлтийн энэ ухаалаг бодлого хэдэн арван жмлийн турш тэднийг Оросын соёлын хүрээнд “хадаж” чадсан байдаг. Мөнөөх асуудлыг (латинчилах) тэд хэдий хурдан хүлээж авах тусам бодит байдал дээр гарах үр дагавар нь төсөөлшгүй ээдрээтэй бөгөөд – наанадаж ихээхэн маргаантай хэрэг болох юм.
Казакстаны хос бичигтэн болох асуудал дээр хүн амын дийлэнх нь ийнхүү маргаантай байхад Узбекстан, Туркмен, Азербайженд үсгийн цагаан толгойгоо бараг л латинчилж орхисон нь сонирхолтой. Энэ бас их хэцүү ээдрээтэй зүйл. Туркмен бол эртнээс бараг хаалттай оронд тооцогддог байсан, нөгөө хоёр улсын хувьд ч адил Зөвлөлтийн бүгд найрамдахчууд байсан гэдэг нь ойлгомжтой зүйл. Тэгээд юу болов, Узбекстан энэхүү латинчилах ажлаа бүүр улсын бичиг хэрэг хөтлөхөд шууд халдаасан нь үндсэндээ бүрэн хэмжээгээр таагүй үр нөлөөтэй тулгарсан. 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, тус улсын Ардчилсан намын лидер Сарвар Отамуратов тэргүүтнүүд энэ асуудлыг эрс шүүмжилж байв. Азербайжений энэ үзэл тооцоолол ч бас шүүмжлэлд өртсөнийг тэмдэглэх хэрэгтэй байх. Тэрээр үсэг бичгээ латинчилснаас үүссэн үр дагавар нь хүн амын цөөнх хэсэг нь л бичиг үсгийн боловсролтон болон хувирахад хүргэсэн. Учир нь хүн амын олонхи хэсэг энэхүү шинэ бичиг үсэгт дасаж гаршиж чадахгүй байгаа юм.
Түүнчлэн Казакстаны бичиг номын хүмүүс болоод мэргэжлийнхэн хөрш улсынхаа туршлагыг няхуур ажиглаж, энэ асуудалд тун болгоомжтой хандаж байна. 2013 онд Казакстаны бичиг үсэгт өөрчлөлт хийх тухай сэдвээр хэвлэлд нийтлэл гарсны дараа тус улсын зохиолчдын томоохон бүлэг улсынхаа Ерөнхийлөгчид хандаж, ил захидал илгээсэн. Уг захидалд бичихдээ “Өнөөг хүртэл Казакстан улсад үндэстний болоод дэлхий дахины эртний, дундад, хожуу үеийн түүхийг үгүүлсэн, түүнчлэн шинжлэх ухааны нэг сая илүү нэрийн ном судар уламжлалт кирилл бичгээр хэвлэгдэн хадгалагдаж байдаг. Тэгвэл бичиг үсгийг латинчилснаар манай хойч үе маань түүх соёлынхоо энэ арвин баялаг өв сангаас таслагдах болно” гэснээс гадна “энэхүү хэт туйлширсан радикал өөрчлөлт нь манай үндэсний казак хэлний уламжлал, хөгжилд ихээхэн ярвигтай үр дагаварыг авч ирэх, ухаангүй хэрэг болно” хэмээн онцгойлон анхааруулсан байна. Мэдээж Казакстаны энэхүү латинчлах урьдчилсан төлөвлөлт, хувиар хэрэгжиж эхлэх юм бол үлэмжхэн асуудалтай тулгарах нь гарцаагүй зүйл. Үүнийг хэрэгжүүлэхэд маш их хэмжээний санхүүгийн зарлага гарна, тоон илэрхийллийг нь тоймлох гэвэл магад зуун саяас миллиард доллараар яригдана гэсэн үг. Энэ бүхнээс харвал өөрчлөлтийг хийх эрхийг гартаа авсан нөлөө бүхий хэсэгт бодит байдал тийм боломж олгохгүй байгаа гэсэн үг. Өөр нэг асуудал гэвэл дээрх өөрчлөлтийг хэрэгжүүлэхийн тулд тус улс хүмүүнлэгийн болон соёлын хүрээн дэх бусад төслүүдээ зогсоохгүй байх чадвар хэрэгтэй, гэвч хэрэг дээрээ тийм боломж байхгүй юм. Мөн Казак хэлийг үндсэн хэрэглээ болгодог (казак хэлтэн) хүмүүст төвөгтэй нөхцөл байдлыг бий болгож байгаа нь оюуны өгөгдлүүдийг бичмэл хэвэлмэл байдлаас хүлээж авах, уншиж ойлгох үйл явцад түвэг бэрхшээл бий болж, улмаар боловсрол эзэмших процесс нь удаашрах хандлагатай болно гэсэн үг. Үйл явц нэгэнт эхэлчихсэн ийм нөхцөлд… гэж үзэх юм бол эдийн засагт үүсэх сөрөг үр дагавараас зайлсхийх, тэрчлэн Оростой хоёр талын идэвхтэй харилцаагаа тогтвортой байлгах гэсэн шалтгаанаар латинчлах хөтөлбөрөөсөө татгалзаж болно л доо. Түүнээс гадна латинчлал нь Оросод цагаачилж байгаа болон оршин аж төрж байгаа хүмүүсийн хувьд эх оронтойгоо холбогдож санхүүгийн харилцаа үүсгэхэд ч ихээхэн төвөг бэрхшээл үүсгэх болно. Үсэг бичгийг латинчилж, олон сая уншигчдыг зөвлөлтийн үед хэвлэгдсэн хүн төрөлхтний оюуны үнэт бүтээлүүдээс таслах тухай яригдаж байгаа явдалд дүргүйцэж байгаагаа Казакстаны бичиг номын хүмүүс илэрхийлсээр байгаа. Латинчлахыг дэмжигч талынхан дээрх асуудлыг огт тооцоолж үзээгүй нь ч тодорхой байна. Жишээ нь энэ талаар парламентийн доод танхимд болсон хэлэлцүүлгийн үеэр хөдөлмөрийн баатар Ильфа, Петрова нарт тавьсан “бичиг үсгийн шинэчлэлийн асуудлаас тойрч дөлөөд байгаагийн учир юу вэ” гэсэн асуултанд “энэ бол цагаа олоогүй, зохисгүй асуудал” гэж хариулсан. Депутат Азат Перуашев энэ талаар мэдэгдэхдээ “хүн төрөлхтний соёл иргэншлийн замаас гарах гэвэл түүний мөнхийн үнэ цэнэтэй үргэлж тулгарна, гэлээ гээд чи дэлхийгээс зайлахгүй шүү дээ” хэмээн мэдэгдсэн байна. Хэрвээ энэ асуудлаар зөвхөн ялах гэсэн зарчмыг баримтлаж, шинэ хөтөлбөрийг олон нийтэд яаравчлан тулгах аваас ийм асуудлууд зогсохгүй
Астана гагцхүү үзэл суртлын шалтгаанаар өөрчлөлт хийх хэрэгтэй байгаа ч улс гүрний соёлын асуудал нь исламийн улсын онол номлолоор оосорлогдсон тэрхүү үзэл сурталтай өрсөлдөн, сөргөлдөж байгаа хэрэг. Тэд орчин үеийн харилцаа холбооны хэрэгслийг хэрхэн ашиглах, хүн амын асуултанд юу гэж хариулахаа сайтар мэднэ. Хэрэв “латинчлал” хэрэгждэг юмаа гэхэд исламистууд үүнийг богинохон хугацаанд соёл боловсролын хувьд тусгаарлагдсан (вакуумчилагдсан) нөхцөлд гүйцэтгэх нь магадлалтай асуудал. Уг өөрчлөлтийг эсэргүүцэгчдийн ихэнх нь цагаан толгойг латинчлах явдлыг ямар ч утга учиргүй самуун зүйл гэж үзэж байна. Тухайлбал эдийн засагч Канат Берентаев үүнийг “хүн амын үе, үеийнхний холбоог бүрэн таслах зүйл” гэснээс гадна “Бид өөрт байгаа болгоноо алдаад шинэ содон юу ч олж хүртэхгүй гэдгийг ч батлаж чадна” гэжээ. Тэр бас хэлэхдээ “Латинчлах үйл ажилллагаанд шилжих гэж хэдий чинээ адгаж яарна, төдий чинээ утгагүй балай явдал болно. Энэ бол бидний хувьд тийм энгийн хялбараар хэрэгжих боломжтой зүйл биш шүү дээ. Ухаандаа Абай Кунанбейн бүтээлүүд, эсвэл Сакена Сейфуллина, Мухтар Ауэзовагийн бүтээлийг латинд шилжүүлнэ гэж бодьё. Хэн үүнийг хийж чадах вэ гэдгээс наана, тэрхүү хөрвүүлсэн зүйлийг нь уншиж ойлгох боломж бий юу? Үсэг бичгээ латинд шилжүүлэх нь дэлхийн мэдээллийн орон зайг интеграцчилж, хөнгөвчилж байгаа манай ололт хэмээж буй цөөн нөхөд бүүр 2017 онд болох ЭКСПО -2017-гийн зочдод зориулан уг үйл ажиллагаатай холбоотой бүх бичиг сачгийг латин дээр үйлдэх тухай ярьж буй явдал ч бий. Тэд энэ тэнэг, балай зүйлээ улсын бодлогынд түвшинд туршин хэрэгжүүлэх гэнэ. 1993-1994 онд намайг Ташкентэд байх үед Узбекстаныхан үсэг бичгээ латинчлэх тухай эрдэм шинжилгээний хурлыг хэдэнтээ зохион байгуулсан. Гэсэн ч тэд энэ асуудал нь Узбекстаны боловсролын салбарын хөрөнгө оруулалтанд ямар нөлөө үзүүлэхийг, тэр ч байтугай тухайн салбарын зардал нь хоёроос гурав дахин өсөх үр дагаварын тухай огт хэлэлцээгүй юм. Дараа нь би Узбекстаны статистик судалгааны газрын орлогч даргатай уулзаж, энэ тухай сонирхон асуутал “бодит амьрдал дээрээ энэ үйл ажиллагааны зардал нь манай орны боловсролын салбарын төсвийн 70 хувийг залгичихаж байна” гэж хэлсэн юм гэсэн байна.
К.Берентаевын үзэж байгаагаар бол энэ үйл явц нь зөвхөн асар их зардал сүйтгэл шаардахаас гадна маш их сөрөг үр дагаварыг дагуулна. Үсэг бичгийн цагаан толгойгоо латинчилсанаар өнөөдөр бид хэдий хэмжээний зүйлээ алдаж гээж байгаа гэдгийг өнөөдөр хэн ч тооцоолохгүй байна. Бүх мэргэжилтнүүд өөрийн саналаа хэлж болно, гэвч хүний бие махбодиор авч үзэх гэвэл хэмжээтэй цусыг тэр болгонд хувааж юүлнэ гэвэл юу болох билээ. Зардлын хэмжээг хэдэн сая, тэрбумаар ярьж болно, мэдээж “олноос олон, цөөнөөс цөөн” хохирол үзнэ. Өөрөөр хамгийн гол асуудал байгаа нь казак хэлний өвөрмөц авиа зүйг өөричлөгдсөн үсэгт яаж буулгах вэ гэдэг юм. Жишээ нь Ш үсгийн дуудлагыг англи эсвэл турк бичиг үсэгт яаж хувиргах вэ? гэх мэт онцгой асуудлууд бас бий.
Энэ үзэл санааг сэтгэлээсээ хүлээж авч чадахгүй байгаа бас нэг бичгийн хүн бол зохиолч Канат Кабдрахманов. Түүнийг хэлснийг энд эш татвал “Аливаа ард түмний хэлний соёлд ийм хэрэг үүсэх учиргүй, тухайлбал үгийн утгыг ямар янзын үсгийн тэгэнд зориудаар оноох вэ гэдэг асуудал босож ирнэ. Казакуудын хувьд казак хэл ингээд орхигдох учиргүй, хэрвээ казакын бичиг үсгийг латинд шилжүүлнэ гэвэл, түүний утга чанарыг кирилл бичигт нь орхиж үлдээх, эс бөгөөс өөрийн цагаан толгойг шинэ үсэг бичигт тохируулан зохиомжлох хэрэгтэй болно. Хэлний язгуур чанар нь үсгийн дүрс хэлбэрээс хараат байх учиргүй л дээ. Хүний оюун ухааныг буулгаж илэрхийлэхийн тулд үсэг бичгийг ашигладаг. Тэгэхдээ хүрвэл бид бүүр эртний “Орхон Енисейн бичгийн дурсгал руугаа буцаж очиж болно шүү дээ. Хичнээн олон он жил өнгөрсөн ч энэ хэл бичиг маань халуунд ч хүйтэнд ч элэгдэж алга болоогүй байгаа. Оюун санааг, үгийн утгыг ойлгоход үсгийн төрөл хэлбэр ямар байх нь хамаагүй зүйл. Тиймээс яагаад ийм сэдэл үүсгэх болсон энэ тэр бол үнэндээ ямар ч утгагүй хэрэг гэжээ. Зохиолчийн хэлснээс үзэхэд өөрчлөлтийн (латинчлах) үзэл бодол нь ямар нэг зохистой утгыг бий болгож чадахгүй нь гэсэн үг.
“Зорилгыг нь аваад үзэхэд л хэлний шинжлэлийн үүднээс хэзээ ч ийм зүйл байх боломжгүй юм. Одоо өрнөж буй энэ үйл явдлыг хүртэлх, урьд нь болж байсан үсэг бичгээ өөрчлөх санаачлагууд дандаа улс төрийн зорилгоор хийгдэж байсан. Гучаад онд нэг удаа Зөвлөлт засаг бас л Казак хэлийг латинчлах гэж үзсэн нь казакуудыг исламын соёлоос таслах гэсэн бодлого байв. XX дугаар зууны хориод онд Туркийн бүгд найрамдах улс ёс, уламжлалаа таягдан байж, бичиг үсгээ латинд шилжүүлсэний зорилго нь Османы эзэнт улсынхаа өв суртахуунаас няцаж, татгалзсанаас үүдэлтэй байв. Хэрвээ казак хэлийг латинчлах зорилго, төлөвлөгөө үргэлжлэх аваас энэ нь Зөвлөлтийн соёлоос болон Оросоос зайгаа авч хөндийрөх гэсэн далд санаа гэдгийг шууд хэлэх хэрэгтэй. Казак хэлийг латинчлах өөрчлөлтийг уриалан дэмжигчидийн хувьд үндэснийхээ ашиг сонирхолд харш, өөрсдийн гаргаж баталсан бодлого шийдвэрт дулдуйдаж байгаа бөгөөд нөгөө талаас нь АНУ болон барууныхан энэ төслийг идэвхтэй дэмжин оролцож байгаа нь тэдний Оросын ашиг сонирхлыг хохироох гэсэн “чин эрмэлзлэл”- тэй холбоотой. Гэлээ ч Оросын соёлын холбоог таслах боломжгүй л дээ. Тийм болохоор “тэд” хил орчмын хэсэг газруудад Казакын шинэ соёл гэгчийг үүсэсэн хэрэг. Өнөөх Узбек, Туркмен, Кыргызид яаж нөлөөлсөн, тэр аргаараа л ажиллаж байгаа нь тэр. Тэгвэл Турк яасан билээ соёлын асуудал нь “салаалж”, хуваагдмал байдалд орсон нь улам даамжирч, тэдэнд нөлөөлах төлөвлөгөө нь бүтэлгүйтсэн. Тэнд кирилл бичгээр мянга, мянган ном хэвлүүлж, сая, саяар түгээгдэж байна. Казак хэл бичиг латинчлагдсан тохиолдолд түүнд дагасан хойч үе, үр удам маань тэрхүү ном соёлын “авшиг”-ийг хэрхэн хүртэж чадах билээ. Уран зохиолын хувьд гэхэд “зугуйч, бялдууч эрин үе” ноёлох аюул нүүрлэхээр зогсохгүй, бараг л “хаягдал” болж дуусна. Энэ тийм сайн хэрэг гэж үү” хэмээн К.Кабдрахманов ярьж байна.
Латинчлалыг үнэн голоосоо эсэргүүцэж буй бас нэг сэхээтэн бол Казакстаны Мусульманы холбооны тэргүүн Мурат Телибеков. Одоо түүний хэлснээс эш татья. “Казакстаны төр, засгийн энэхүү улс төрийн туршилтын тоглоом нь дэлхий дахинд өргөнөөр ашиглаж байгаа “төв ази дахь оросын түрэмгийллийг тогтоон барих” хэмээх зохиомол технолгитой утга нэгэн зүйл.
Нийгмийг хөнгөхнөөр захирч гартаа байлгаж байхын тулд байнгын дарамтанд оруулах гэдэг бол зайлшгүй хэрэглэгддэг зүйл нь ажээ. Яг энэ аргаар бидэнд шидэж өгч буй энэ “галзуу солиотой” төсөл нь байнга “хагас өлсөлөн” байдалд баригдаж байх, аюул заналыг үүсгэж буй … Харин “Туркийн ертөнцтэй нэгтгэх” гэдэг нь бол хуучны “пантуркизм”-ын үзэл санаа. Үндэсний ашиг сонирхлын хувьд авч үзвэл уг үзэл нь “үндэстэн хийгээд улс орны төрөлх оюун санаа, төрөлх цус, төрөл язгуурыг бүрмөсөн мартуулахад чиглэгдсэн” асар харгис үзэл болохоо цаг, цагт харуулсан байдаг. Тиймээс энэ “шилжилт” гэгч рүү хөл лав цөмөрвөл, барууны дэглэмд “оосорлогдон хөтлүүлж”, жинхэнэ сүйрэл рүү явж байна гэсэн үг. Энэ ангал руу гүнзгий орох үүдэл шалтгааныг манай ард түмний гадагшаа чиглэсэн харилцаа нэгэнт бий болгосон ийм нөхцөлд үүний эсрэг чиглэгдсэн Оросын улс төрийн тогтвортой бодлоготой хамт байж тоглоомоос гарах боломжтой” хэмээн үгүүлжээ.
Эл асуудлаар казакийн сэхээтнүүд улсын Ерөнхийлөгч болон ерөнхий сайд, парламентийн гишүүд мөн ард түмэндээ хаягласан ил захидал бичих явдал эрс олшров. Жар гаруй хүний гарын үсэг бүхий ийм захидлыг бичилцсэн эрхэмүүдийн дотор яруу найрагч Мухтар Шаханов, зохиолч Габдеш Жумидалов, “Табигат” экологийн холбооны дарга Мэлс Елеусизов, ардын жүжигчин Нургали Нусипжанов, хөгжмийн зохиолч Калдыбек Курманали болон өөр олон нэрт сэхээтнүүд байхыг харав. Тэдний үзэлтээр бол “латинчлалын үр дагаварт сүүлийн наян жилийн турш кирилл үсэг бичгээр хэвлэгдэн, хуримтлагдсан ард түмний агуу их өв соёлын сан хөмрөг үрэн таран болно. Түүнээс гадна казак хэл дээр хэвлэгддэг сонин сэтгүүлийн цар хүрээ үлэмж хумигдаж, казакаар уншиж, бичиж чадахгүй хүн амын тоо эрс өснө, ингээд төрөлх казак хэл нь ард түмний үзэл бодлын хамгийн хүчтэй зэвсэг, улсын үндсэн хэл байх баталгаа сулрана. Нийгэмд хагарал бутрал явагдана” гэжээ. Олон улсын нэлээд олон шинжээчийн үзсэнээр “Латинчлах” хэмээгч энэхүү “ер бусын, хачин” бодлого явуулах болсны цаад учир шалтгаан нь барууныханд таалагдахын төлөө ажээ.
Тухайлбал Оросын шинжлэх ухааны акедемийн дорно дахины хүрээлэнгийн бүс нутгийн хөтөлбөрийн зохицуулагч Александр Князев хэлэхдээ “Казакстаны удирдагчдын гаргасан улс төрийн талбар дахь энэхүү “шог, мэдрэлийн” шийдвэр нь “Тогтвортой хүчтэй оршин тогтнож байсан Казакстан улсыг улс төрийн технологийн тоглоомонд татан оруулж, түүний золиос болгож буй хэрэг” гэсэн байна. Тэрээр энэ том жүжгийн үзэгдлүүд нийгмийн бүх түвшинд дүрээ гаргаж эхэлж байна. Саяхан Казакстаны ерөнхийлөгч Анкара хотод нэгэн “пантуркист” мэдэгдэл хийсэн нь юу гэвэл “үндэсний эх оронч үзлийг идэвхжүүлэх үүднээс улсын засаг захиргааны байгууллагууд, бүх цэрэггүй бүсүүд, ОХУ-тай ямар нэг байдлаар ашиг хуваадаг газрууд тухайлбал Байконурын сансрын байгууламжийн бүс, хилийн нэвтрүүлэх хэсгүүдийн бүх албан мэдэгдлийг латин үсэг бичигт шилжүүлнэ” гэсэн байгаа юм. Тэгвэл одоо Стратегийн хөгжлийн загвар төвийн (Геополитикийг бүх чиглэлээр “солонгоруулж, салбарлуулан тогтонгижуулах” онцгой асуудлыг судалдаг засгийн газрын бус олон улсын байгууллага) тэргүүн дэд ерөнхийлөгч Григорий Трофимчук юу гэж хэлснийг сонирхоцгооё. “Оросын халамж нөлөөнөөс, буюу пост зөвлөлтийн бүрэлдэхүүнээс тасран гарахыг эрмэлзсэн тэр талаар “захиалга авсан” хамгийн сүүлчийн орон ч энэ биш байж магад. Өөр ч бас ганц нэг улс байхыг үгүйсгэхгүй. Какакстаны удирдагч хэдий урт биш хугацаанд ч гэсэн Оросын нөлөөний хүрээнд үлдсэн, Азийн талбар дахь ер бусын хачирхмаар бичиг үсэгтэй улс орон юм шигээр “жүжиглэлээ”. Европын холбооны хаяа дагасан Болгар шиг л…..
Ерөнхийлөгч Назарбаев нэгэн мэдэгдэлдээ – энэ бол Оросын ертөнц” дэх хүрээлэнгүүдтэй хийж буй стратегийн тоглоом. Хэлний асуудлаар юуг ч юм төлөвлөж хийх хэрэгтэй” гэсэн байсан. Улс төр судлаачдынхаар бол Казакстан кирилл үсэг бичгээс татгалзсан нь Орос хэлтнүүдийн орон зай талбарт явагдаж буй “хуурай тоглолт” юм.
Эндээс Ерөнхийлагч Путинд өгч буй зохих ёсны шинж дохио гэвэл Оросын олон улс дахь орон зайн (нөлөөний) бүтэц дэх хэлний геополитикийн хэтийн төлөв, хандлагыг тоймлож, ойрын ирээдүүд ах дүү орнуудаас аль нь энэ чиглэл рүү хэлбийж магдагүй байгааг тандаж, тооцох ёстойг сануулж буй хэрэг.
Тэгвэл урвуугаар нь нэг ч гэсэн орон латинаас кирилл рүү шилжиж яагаад болохгүй гэж? Хэзээ нэгтээ ийм алхам хийж болох хүлээлт бий. Европт болон АНУ-д таалагдахын тулд латанчилах үйл ажиллагаанд хэрэгжүүлэх орнуудын хувьд Тажикстанаар зааглагдах болов уу. Тэгээд Евро-Азийн холбоо буюу Белорус улс, түүний залгаа орнуудын тухайд “ер бусын этгээд гайхмаар тоосгоор бүтсэн барилга” мэт бүтэцтэйгээр үлдэж байгаа юм. Бичиг үсгээ өөрчлөх тухай энэ самуурлыг нь зогсоох хөдөлгөөнд зөвхөн Казакийн олон нийт бус бүх казак хэлтнүүдийг (казак угсаатнуудад бүхэлд нь) хамруулах нь нэн чухал болов уу. Казакстаны албаны түшмэлүүд бичиг үсгээ латинчлах асуудлаа цөхрөлтгүй төлөвлөсөөр байгаа ч Москва болон Астанагийн хоорондын харилцааны түвшинд бол энэ талаараа “бүлх залгисан мэт” юу ч дуугархахгүй байгаа юм. Яагаад гэвэл Казакстаны Засаглагчид эртний 80-90 оны үеийн үзэл санааны уламжлалаа эрс үгүйсгэж чадахгүй байна гэсэн үг.
Ийм учраас нийгэм дэх олон нийтийн хадлага санаа бодлыг түшмэлүүдийн санаархалаас хамгаалах, нийгмийн сэтгэл зүйг өөр ач холбогдолтой чухал зүйл рүү нь дайчлах талд шийдвэртэй арга хэмжээ авах ёстой болов уу. (Аж үйлвдэржүүлэх таван жилийн зорилт бол улсын хөгжлийн суурь тулгуур нь байх ёстой) Үзэл санааны ийм нөхцөл нь онолын далайцтай суурь баазыг бий болгож чадах бөгөөд “үсгийн хэлбэр дээр тоглолт хийх” – бас төсөв мөнгөний асуудал гэх мэт ард түмний сэтгэлийг зовоож буй цөм санаанууд дээр тэдэнтэй хамтран зүтгэх (ажиллах) нь чухал юм.
Бэлтгэсэн Дмитрий СОКОЛОВ
Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.