Төв аймгийн Цагдаагийн газрын Лүн сум дахь байнгын хяналтын пост 24 цагаар үйл ажиллагаагаа явуулж, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна. Хяналт шалгалтаар 2017 оны 10 дугаар сарын 19-ний шөнө Лүн сумын нутаг дэвсгэрт Toyota Corolla маркийн автомашинаар 18 ширхэг тарваганы тулам хууль бусаар тээвэрлэн явсныг алба хаагчид илрүүлэн холбогдох байгууллагуудтай хамтран шалгалтын ажиллагаа явуулж байна.
Хүйтэн, сэрүүний улиралд иргэд хориотой ан хийх, хориотой ангийн эд зүйлийг хууль бусаар олж авч тээвэрлэх, хил нэвтрүүлэх үйлдэл гардаг. Иймд иргэн таныг хууль бус ан, агнуур болон хориотой эд зүйлсийн талаарх бусдыг эрсдэлд хүргэж болзошгүй мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлж, хамтран ажиллана уу.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.