Дэлхийн “ТОП-13” хамгийн ЗОВЛОНТОЙ болон ЖАРГАЛТАЙ улс орон

2017-10-19 Ертөнц

loomberg агентлаг нь Мисэри индекс /Misery index/-ийг 2017 оноор буюу эдийн засгийн хувьд хамгийн зовлон зүдгүүртэй болон жаргалтай орнуудыг ийн гаргажээ. Энэ индекс нь ажилгүйдэл, инфляцийн түвшинг хослуулан харуулдаг бөгөөд ийм индекс нь ирээдүйд хэрэглэгчдийн итгэх итгэлийн түвшинг харуулдаг байна. Индекс нь дэлхийн хамгийн ядуу орноос авахуулаад амжилттай явж байгаа орнуудыг хүртэл хамардаг ба нийтдээ дэлхийн 65 орныг багтаасан юм. Индексийн рейтинг нь өндөр байх тусам тухайн орны эдийн засаг хамгийн их бэрхшээлтэй байдаг ажээ.

Misery индексээр гурав дахь жилдээ дараалан Венесуэл тэргүүлсэн байна.

Олон жилийн турш эдийн засгийн хямрал энэ улсыг зовоож байна. Улс орны экспортын ганц бүтээгдэхүүн гэж хэлж болох газрын тосны үнэ бага байгаа нь хямралыг гүнзгийрүүлж, улмаар хүнсний дэлгүүрийн тавиур хоосорч, эмнэлгүүдэд зайлшгүй шаардлагатай эм байхгүй болж, хүчирхийлэл, гэмт хэрэг ихэсч байгаа юм. Харин дараагийн анхаарал татсан улс бол 45-д байснаа 28 болж дээшилсэн Польш улс чансаагаараа хамгийн их сөрөг өөрчлөлттэй байна. Гэвч Польшид ажилгүйдлийн түвшин тогтмол буурч байгаа ч удаан хугацаанд дефляцитай байснаа санхүүгийн хямралын улмаас инфляци 2017 оны 1-р сард 1.8 хувиар өссөн байна.

Bloomberg-ийн мэдээллээр Мексикт ядуурал өсч байна. 2016 онд 38-р байранд байснаа дээшилж, 31-д хүрсэн байна. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Засгийн газрын татаасыг зогсоож, песогийн ханш доллартай харьцуулахад 11 хувиар суларсан нь Мексикийн үнэ ханшинд сөрөг нөлөө үзүүлж байгаа юм.

Их Британи 2017 онд Brexit-ийн улмаас эдийн засгийн хувьд хохирч байна. Европын Холбооноос гарах эхлэл нь сүүлийн 30 жилийн байгаагүй хэмжээнд фунтын ханшийг унагаж, импортын өртөг нэмэгдэхэд хүргэж, энэ бүхний улмаас инфляц өссөн билээ. Гэтэл 2014 оны сүүлээр газрын тосны үнэ буурсан тул Их Британийн үнийн өсөлт удааширчээ.

Хамгийн аз жаргалтай, зовлон зүдгүүргүй орноор дахиад Тайланд тодорсон нь хүн амын хөдөлмөр эрхлэлт өндөр байсантай холбоотой юм.

Түүнчлэн Хонконг, Тайвань, Нидерланд, Хятад, Эквадор, ОХУ зэрэг оронд эерэг өөрчлөлт ажиглагдсан байна. Bloomberg-ийн мэдээгээр эдгээр орнууд 9 байр буюу түүнээс дээш байраар буурсан байгаа юм. 2017 оны индексээр Орос 21-р байранд, АНУ 49-р байранд, БНХАУ 52-р байранд явж байна. Монголын хувьд энэ индексэд байхгүй байгаа юм.

 

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.