ОХУ 200, 2000-тын дэвсгэртийг гүйлгээнд гаргалаа

2017-10-16 Банк, санхүү

Шинээр 200 болон 2000 рублийн мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргаж байгаа тухай ОХУ-ын Төв банкны тэргүүн Эльвира Набиуллина  мэдээлэв.

Шинэ мөнгөн дэвсгэртийг Алс Дорнод, Крым болон Москва хотод анхлан гүйлгээнд оруулж байгаа юм. Учир нь, эдгээр бүс нутаг болон хот шинэ мөнгөн дэвсгэрт дээр дүрслэгдсэн аж.

“Арванхоёрдугаар сар гэхэд бүх нийтийн гүйлгээнд орно гэж тооцож байна, тэрнээс өмнө банкууд холбогдох бэлтгэлээ хангана” хэмээн Набиуллина хэлжээ.

Шинэ мөнгөн тэмдэгтийн загварыг 5000 гаруй уран бүтээлчийн бүтээлээс шалгаруулсан бөгөөд ОХУ-ын 1113 хотын түүхэн дурсгалт газруудыг дүрсэлсэн байжээ.

Г.Пүрэвсүрэн

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.