Авлигын хэрэгт холбогдсон Пак Гын Хэ-г БНСУ-ын парламент ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлснээр түүний тэргүүлж байсан консерватив нам хоёр хуваагдсан. Экс-ерөнхийлөгчдөө үнэнч үлдсэн хэсэг нь өөрсдийгөө Эрх чөлөөт Солонгосын нам гэж нэрлэн, намын нэрээ сольсон бол Пак Гын Хэг албан тушаалаасаа огцрох ёстой гэж үзсэн үлдсэн хэсэг нь Барэун намыг байгуулсан билээ.
Пак Гын Хэгийн удирдаж явсан Эрх чөлөөт Солонгос нам /хуучнаар Сэнүри нам/-ын удирдлагууд экс-ерөнхийлөгчийг сайн дураараа намын гишүүнчлэлээс татгалзахыг хүсчээ. Хэрэв Пак Гын Хэ энэ хүсэлтээс татгалзвал намын дүрмийн дагуу түүнийг 10 хоногийн дотор намаас хөөн зайлуулахаас аргагүй талаар ням гаригт /2017.10.15/ мэдэгдсэн байна.
Энэ нь ижилхэн консерватив үзэл баримтлалтай бөгөөд Сэнүри намаас тасран гарсан Барэун намтай нэгдэх гэсэн бодлогын хүрээнд хийгдсэн алхам юм. Барэун намын зарим гишүүд Пак Гын Хэ болон түүнийг дэмжигсдийг намаасаа хөөн зайлуулбал Эрх чөлөөт Солонгосын намд элсэхээ мэдэгджээ.
Г.Пүрэвсүрэн
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.