“Багшдаа тусалъя” эцэг эхчүүдийн холбооноос багш нар цалингаа нэмүүлэхээр төр засагт болон ОУВС-нд шаардлага хүргүүлж байгааг дэмжиж буй талаар хэвлэлийн бага хурал хийж мэдээллээ.
Тус холбооны үйл ажиллагааны зорилго нь багш нарын эрх ашгийг хамгаалах, хүүхэд, гэр бүл, сургууль хоорондын уялдаа холбоог сайжруулах, хамтран ажиллахад эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэдэг. Энэ үйл ажиллагааны хүрээнд багш нарын нийгмийн асуудал түүний дотор цалин хөлсийг нэмэгдүүлэхэд эцэг эхчүүд багш нарын хооронд гүүр болж ажилладаг байна.
“Багшдаа тусалъя” эцэг эхчүүдийн холбооны тэргүүн, эдийн засгийн ухааны доктор /Ph.D/ Д.Дуламсүрэн “Өнөөдөр эцэг эх бүр хүүхдээ чадварлаг сайн багштай, сайн боловсролтой, сайн хүмүүжилтэй болгохыг хүсдэг ч багш нарыг хэрхэн дэмжиж туслахаа тэр бүр мэддэггүй. Иймд багшийн цалинг нэмүүлэх нь тэдний мэргэжлийн ур чадвар, сургалтын чанар чансааг дээшлүүлэх гол хөшүүрэг юм. Манай холбоо багшийн цалинг нэмэх боломж Засгийн газарт байгаа учраас Багшийн цалин нэмүүлэх түр хороо болон “Багш багшдаа тусалъя” Монголын багш нарын нэгдэлтэй хамтран ажиллаж байгаа гэдгээ илэрхийлж байна” хэмээн онцолсон юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87370
30430
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.