БСШУСЯ, ШУА, ШУТС, МЗЭХ болон түүний салбар холбоодууд хамтран Монголын залуу эрдэмтэн, судлаачдын дунд “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр зохион явуулдаг билээ. Тус эрдэм шинжилгээний хурал нь залуу эрдэмтэн судлаачдын бүтээлийг олон нийтэд таниулах, дэвшилтэт техник, технологийн судалгаа шинжилгээний үр дүнг үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжийг буй болгох, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгддэг.
Энэ жилийнн эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 7-ны өдрийн 10.00 цагт Хүрэл тогоот төвд Байгалийн ухааны салбар хуралдаанаар эхлэх юм. Хуралд их, дээд сургууль, судалгааны байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллаж, суралцаж буй 35 хүртэл насны залуу эрдэмтэн, судлаачид оролцоно.
“ХҮРЭЛТОГООТ-2017” хурлын үндсэн чиглэлүүд:
1. Техник, технологийн салбар хуралдаан
• Технологи, суурь судалгаа
• Инноваци, хэрэглээний шинжлэх ухаан
2. Байгалийн ухааны салбар хуралдаан
3. Геологи, газарзүйн салбар хуралдаан
4. Нийгмийн шинжлэх ухааны салбар хуралдаан
5. Хөдөө аж ахуй, биотехнологийн салбар хуралдаан
6. Анагаах ухааны салбар хуралдаан
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.