Усан цахилгаан станцууд Байгаль нуур, Сэлэнгэ мөрний экологид нөлөөлөх эсэхийг эрдэмтэд судалж байна. Байгаль нуурт цутгадаг Сэлэнгэ мөрний Шүрэнгийн усан цахилгаан станц, Сэлэнгэ мөрөнд цутгадаг Орхоны УЦС байгуулахыг Дэлхийн банкнаас санхүүжүүлэхээр болсон ч зогссон гэх мэдээлэл гарах болсон. Тэгвэл дээрх цахилгаан станцууд экологийн тэнцвэрт нөлөөлөх үгүйг судалж байна гэх тайлбарыг Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил өглөө.
Тайшир, Дөргөний усан цахилгаан станц ажиллаж баруун бүсийн 60 гаруй сум, сууринг цахилгаанаар хангаж байна. Гэвч эдгээр нь улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 1 мянга орчим Мвт байгаагаас маш бага хувийг хангаж байгаа юм. Үлдсэн хэсгийг хоёр хөршөөс импортлож байна. Цаашид усан цахилгаан станцууд нэмэгдвэл эрчим хүчний импорт буурах юм.
А.Уянга
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30427
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.