Францын парламентийн доод танхим тус улсад бараг хоёр жилийн турш зарласан онцгой байдлыг зогсоохын тулд терроризмын эсрэг шинэ хууль баталлаа. Энэ хуулийн хүрээнд Францын холбогдох албаны хүмүүс шүүхийн шийдвэргүйгээр сэжиг бүхий этгээдийн гэрт нэгжлэг хийж шаардлагатай гэж үзвэл хүмүүсийг гэрийн хорионд оруулж, хөл хорио тогтоож болох юм байна.
Францын иргэдийн олонх нь хуулийг хүлээн зөвшөөрч байгаа ч зарим хүний эрхийн бүлэг үүнд шүүмжлэлтэй хандаж, эсэргүүцсэн байна. Хуулийн төслийг парламентийн доод танхимын гишүүдийн 415 нь дэмжиж, 127 нь татгалзсан бөгөөд 19 гишүүн санал өгөхөөс түдгэлзсэн байна. Ирэх 11 дүгээр сарын 1-нд онцгой байдлын хугацаа дууссаны дараа хууль хэрэгжиж эхлэх юм.
Францын Дотоод хэргийн сайд Жиррард Коломб мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ “Шинэ хууль хэрэгжсэнээр Засгийн газрын гишүүдийг цагдан хорихоос илүүтэй өдөрт нэг удаа цагдаагийн байгууллагад мэдээлэл өгөхийг шаардана. Мөн эрх баригчид эрсдэлд өртөж болзошгүй газрууд буюу галт тэрэг, нисэх онгоцны буудал болон олон хүн цугладаг хэсэгт аюулгүй байдлыг дээд хэмжээнд сахина” гэсэн байна.
С.Пүрэвсүрэн
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.