Нийслэлийн цэвэр усны үйлдвэрийн 43 хувь нь нянгийн бохирдолтой байна

2017-10-4 Мэдээ, мэдээлэл

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийт цэвэр усны үйлдвэрүүдийг шалгаж, хэд хэдэн зөрчил илрүүлсэн байна. Тодруулбал, нийт үйлдвэрийн 44.3 хувь нь түрээсийн буюу өөрчлөн засварласан зориулалтын бус хэсгийн усан хангамжтай байранд үйл ажиллагаа явуулж байсныг тогтоосон байна.

Харин ариутгалын системийн хувьд нийт үйлдвэрийн 68.5 хувь нь автомат ажиллагаатай машин ашигладаг аж. Үүнээс 31.4 хувь нь бор давс, сод зэрэг бодисуудаар цэвэрлэж, савыг дахин хэрэглэдэг байна. Мөн шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн савласан цэвэр усны 58, худгийн усны 29 гээд нийт 165 сорьцоос дээж авч шинжилгээ хийснээс 43 хувь нь нянгийн бохирдолтой гарчээ.

Дашрамд дуулгахад, нийслэлийн хэмжээнд нийт 90 цэвэр усны үйлдвэр үйл ажиллагаа явуулдгаас 55.7 хувь нь батлагдсан зураг төслийн дагуу баригдсан барилгад, төвлөрсөн усан хангамжийн системд холбогдсон нөхцөлд ажилладаг ажээ.

А.Уянга

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.