Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Нийгмийг аюулаас хамгаалах танхимын Хилээр орох, гарах асуудал хариуцсан албаны урилгаар Хөх хот, Ордос хотуудтай танилцах аялал хийлээ.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Нийгмийг аюулаас хамгаалах танхимын удирдлагууд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГИХГ-ын төлөөлөгчдийг хүлээн авч, ажил хэргийн уулзалт зохион байгуулсан юм. Уулзалтын үеэр хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, боловсон хүчний уулзалт, солилцоог эрчимжүүлж, мэргэжилтнүүд туршлага солилцох, хил, бүсийн аюулгүй байдал, терроризм, хар тамхи, хууль бусаар хил нэвтрэх үйлдэлтэй тэмцэх үйл ажиллагаанд илүү анхаарал хандуулж, хамтран ажиллах талаар ажил хэрэгч санал солилцсон байна.
Дашрамд сонирхуулахад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Нийгмийг аюулаас хамгаалах танхим нь 33 албатай, түүний нэг нь Хилээр орох, гарах асуудал хариуцсан алба бөгөөд 8 хэлтэс, 2 салбарт 100 албан хаагч төрийн үйлчилгээг хүргэж ажилладаг аж. Харин Ордосын Цагдаагийн газар нь 34 тасагтай, шууд харьяалах 5 байгууллагатай, 10 мянган алба хаагч ажилладаг бөгөөд сүүлийн жилүүдэд гэмт хэргийг эрчимтэй бууруулж, 2016 онд хамгийн “Амар тайван хот”-оор шалгарчээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.