Нэр бүхий 9 үнэт цаасны компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо

2017-09-28 Мэдээ, мэдээлэл

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2017.09.27-ны өдрийн ээлжит хуралдаанаар нэр бүхий 9 үнэт цаасны компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрийг гаргалаа.  

Эдгээр компаниуд нь 2015 оны хоёрдугаар хагасаас хойш санхүүгийн тайлан ирүүлээгүй, үзлэг, шалгалтад хамрагдаагүйгээс гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн боловч зөрчил дутагдлаа тогтоосон хугацаанд арилгаагүй ажээ.

Тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон компаниуд:
1. Бага хээр ҮЦК
2. Бумбат шигтгээ ҮЦК
3. Превалент ҮЦК
4. Сэлэнгэ түмэн ҮЦК
5. Финанс линк групп ҮЦК
6. Говийн ноён нуруу ҮЦК
7. Би Би Эс Эс ҮЦК
8. Зюс капитал ҮЦК
9. Эм Даблью Ти Эс ҮЦК

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.