“Архи, тамхигүй Монголын төлөө’’ залуучууд нэгдлээ

2017-09-27 Мэдээ, мэдээлэл

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс дүүргийн Соёлын ордонтой хамтран ‘’Архи, Тамхигүй Монголын төлөө хамтдаа’’ сургалт өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Уг өдөрлөгөөр архи, тамхины хор уршиг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар 300 гаруй залууст мэдээлэл өгсөн юм.

Мөн өсвөр насны охид, эмэгтэйчүүд мансууруулах бодис болон согтууруулах ундааг хэрэглэж эрүүл мэнд, амьдралаараа яаж хохирч байгааг, сонирхолдоо хөтлөгдөж архи, тамхийг хэрэглэж эхэлснээр нийгэмд тарьж буй сөрөг нөлөөллийн талаархи мэдлэгийг өдөрт оролцсон залууст өгчээ.

Түүнчлэн ХСИС-ийн 50 оюутнаас архи тамхины хор уршиг, түүнээс ангижрахад иргэн таны хувь оролцоо гэсэн социологийн судалгааг авч дүгнэсэн байна. Судалгаанд оролцсон нийт оюутнуудын 50 хувь нь архины үйлдвэрлэлийг багасгах, татварыг ихэсгэх, мөн долоо хоногт нэг өдөр архи зарахгүй байх зэрэг саналыг дэвшүүлж байсан юм.

Эх сурвалж: БЗД

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.