3000 багш жагсаал хийнэ гэв

2017-09-27 Мэдээ, мэдээлэл

Өнөөдөр тус хорооны гишүүдийг 14.00 цагт Нмйгмийн бодлогын байнгын хорооны зөвлөх Х.Болормаа Төрийн ордонд хүлээн авч уулзахаар болсон байна.

“Багшийн цалин нэмэх түр хороо”-ноос өчигдөр дахин сануулах ажил хаялт зарласан билээ. Тэд Засгийн газарт цалинг 1.6 сая төгрөг хүртэл нэмүүлэх шаардлага тавиад байгаа юм. Үүний хариуд Засгийн газраас үе шаттай 30 хувь нэмэхээр ажиллаж байна гэсэн хариу ирүүлсэн боловч багш нар уг саналыг хүлээж аваагүй юм.

Тиймээс тус түр хорооноос Засгийн газраас ямар нэгэн дорвитой шийдвэр өгөхгүй бол ирэх сарын 5-ны өдөр Сүхбаатар талбайд хот хөдөөгийн 3000 гаруй багш нарыг хамарсан жагсаал хийнэ гэдгээ мэдэгдэв. Ямартай ч өнөөдрийн уулзалтын үр дүнг харахаа түр хорооноос мэдэгдэж байна.

О.МӨРӨН

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.