Манжуур, Алтан-Эмээл чиглэлийн автобусны үйлчилгээг тодорхойгүй хугацаагаар зогсоов

2017-09-26 Мэдээ, мэдээлэл

Дорнод аймгаас Манжуур, Алтан -Эмээл хүртэлх автобусны үйлчилгээг тодорхойгүй хугацаагаар зогсоов.

Учир нь ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Баруун барга хошууны Алтан -Эмээлээс Архашаатын боомт хүртэл тавих ажилтай холбоотой юм. Мөн манай улсын авто тээврийн төлөөлөгчид болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Зам харилцаа тээврийн танхимын төлөөлөгчид 31 дэх удаагийн ээлжит уулзалтаа хийж тохиролцсоноор энэхүү шийдвэрийг гаргасан байна. Энэ хүрээнд тасалбар бичилт, тогтмол бус тээвэрлэлтийн Б төрлийн зөвшөөрлийн бичиг олголтыг зогсоож, тээвэрлэгч ААНБ-уудын хяналт тавин ажиллаж байгаа гэдгээ Дорнод аймгийн Авто тээврийн төвөөс мэдээлж байна.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.