Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Газрын албатай хамтран төвийн зургаан дүүрэгт ил задгай автомашин худалдан борлуулж байгаа 69 иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж, мэдэгдэл хүргүүлжээ.
Энэ аж ахуйн нэгжүүдэд автомашин худалдаалах зориулалтаар газар эзэмшүүлээгүй аж. Харин орон сууц, аж ахуйн, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын газарт автомашин худалдан борлуулж байна. Тиймээс тухайн газруудад Газрын тухай хуулийн дагуу газраа зориулалтын дагуу ашиглах шаардлагыг хүргүүлжээ.
Мэдэгдэл шаардлагын дагуу 19 иргэн, аж ахуйн нэгж автомашин худалдааг зогсоосон бол 50 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага мэдэгдлийг үл хайхарчээ. Тиймээс холбогдох байгууллагуудаас Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгох саналыг нийслэлийн Засаг даргад хүргүүлэхээр болсон байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.