Багш нар цалингаа нэмэгдүүлж, 1,6 сая төгрөг болгох шаардлагаа Засгийн газарт тавьсан. Энэхүү шаардлагын хариуг Засгийн газраас ирүүлсэн боловч багш нар хангалтгүй гэж үзээд нэг өдрийн ажил хаялт зарлаж байна. Энэхүү ажил хаялт нь орон даяар болж буй юм.
Холбогдох газрын мэдээлж буйгаар нийслэлд ЕБС-ын 43 хувь, СӨБ 28 хувь байгаа бол улсын хэмжээнд ЕБС 56 хувь, СӨБ 33 хувь болж ажил хаялтад хамрагдаж байна гэв. Үдээс хойш аймаг, дүүрэг бүрээр нь тоо мэдээллийг хүргэх болно.
“Ажил хаясан багш нарын зургийг аваад ажлаас хална гэж дарамталж байгаа нь хүний эрхийн зөрчил бөгөөд энэ талаарх мэдээллийг багш нар ХЭҮК-ийн 70 000 222, 262752 дугаарт залгаж мэдээлэл өгөөрэй” хэмээн Багш багшдаа тусалья facefook хуудсаар мэдэгдэж байна.
А.Санжмятав: Нийт 40 гаруй мянган багш нарын сэтгэлийн дуудлагаар хийж буй ажил юм
(“Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн, багш)
Тэрбээр “Үндсэн хуульд хүн бүр сурч боловсрох эрхтэй гэж заасан байдаг. Багшийн нийгмийн баталгааг сулруулснаар энэ эрхээ өнөөдөр эдэлж чадахгүй байна.
Нэг багш 35 хүүхэдтэй ажилладаг бол өнөөдөр 70 хүрсэн байна. Багшийн цалин хангамжийн асуудлаас болж багш мэргэжлийн үнэ цэнэ унаж байгаа. Үүнийг эцэг эхчүүд маань ойлгож, төр засаг ирээдүйгээ бодож шийдвэртэй алхам хийгээсэй гэж хүсэж байна.
1.6 сая төгрөгийн цалинг бид маргааш өг гэж нэхээгүй. Ирэх жилүүдэд үе шаттайгаар нэмж өгөөч гэсэн шаардлага тавьсан. 30 хувь нэмнэ гэсэн шийдвэр хэзээ, хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй.
Боловсрол гэдэг Монголын хамгийн том хөгжлийн гарц. Нийт 40 гаруй мянган багш нарын сэтгэлийн дуудлагаар хийж буй ажил энэ юм” хэмээн тодотгов.
Дашрамд дуулгахад, Ерөнхий боловсролын зарим сургууль хичээлээ зааж, хэвийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87370
30430
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.