Хуульч Д.Оросоо “Үндсэн хуулийн өөрчлөлт” сэдвээр илтгэл тавина

2017-09-20 Мэдээ, мэдээлэл

Хуульч Д.Оросоо нь Үндсэн хуулийн чиглэлээр судалгаа хийдэг, энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөд шүүмжлэлтэй хандаж байгаа хуульчдын нэг юм.

Энэ хэлэлцүүлэгт Үндсэн хуулийн чиглэлээр мэргэшсэн хуульч эрдэмтэд, судлаачид болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн зарим гишүүд оролцож мэдээлэл хийхээр болсон байна. Эрх баригч МАН шинэ засгаа байгуулсны дараа хийхээр хүлээгдэж байгаа гол ажил нь Үндсэн хуулийн өөрчлөлт юм. Эрх баригчид УИХ-ын сонгуулиар Үндсэн хуулийг ард түмнээсээ асууж өөрчлөх талаар амлалт өгч гарч ирсэн. Гэвч ажлын хэсэг зуны хэдэн сард, амралтын цагаар төрийн алба хаагчдын хүрээнд Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлэг хийсэн гэж шүүмжлэлд өртөөд байгаа билээ. Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг олон нийт, хуульч, эрдэмтэд хүчтэй шүүмжилсэн хэвээр байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.