Төрийн далбааг 10 мянга гаруй цаасан пирамидаар бүтээв

2017-09-19 Мэдээ, мэдээлэл
Зураг

 “Хобби” сургуулийн 333 сурагч өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд цаасан пирамид өрж, Монгол Улсын төрийн далбааг бүтээлээ.
48 метр урт, 24 метр өргөнтэй энэхүү төрийн далбааг бүтээхэд 10 мянга гаруй пирамид оржээ. Монголчууд Геннисийн номонд ихэвчлэн үндэсний урлаг, соёлоо бүртгүүлж байсан юм. Тиймээс бид бусад төрлөөр энэхүү номонд бичигдэх зорилт тавьсан юм хэмээн “Хобби” сургуулийн сургалтын менежер П.Лхагвасүрэн хэллээ.

Тэрбээр, “Манай сургуулийн хамт олон цаасан пирамидаар дэлхий дээрх хамгийн том бүтээлийг урлан Геннисийн номонд бүртгүүлэх болсон. Энэхүү бүтээлдээ эх орныхоо тусгаар тогтнол, эв нэгдлийн баталгаа болсон Төрийн далбааг тусгаж байгаа юм” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.