Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг нийслэлчүүдэд хүргэх зорилгоор “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 19-25-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулахаар болжээ.
Нэгдсэн арга хэмжээний хүрээнд хүнсний бүтээгдэхүүний “Эрүүл Монгол хүнс-2017” үзэсгэлэн худалдаа, шинэ ургацын “Алтан намар” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. Мөн нийслэлд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн борлуулалтыг дэмжих зорилгоор дундын зуучлалгүйгээр шууд худалдан борлуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх аж.
“Намрын ногоон өдрүүд-2017” нэгдсэн арга хэмжээний үеэр:
9 дүгээр сарын 21-нд “Органик хөдөө аж ахуйг дэмжье”
9 дүгээр сарын 22-нд “Амтат балны ашиг тус”
9 дүгээр сарын 23-нд “Эх орны сүү- Эрүүл хүнс”
9 дүгээр сарын 24-нд “Ногоон хүнс-эрүүл амьдрал” өдөрлөгүүдийг тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.