Танилцуулга

Баян-Өлгий аймаг нь 1940 оны наймдугаар сард БНМАУ-ын Бага Хурлын шийдвэрээр байгуулагдсан. Монгол Улсын хамгийн баруун хязгаар Монгол Алтайн нурууны далайн түвшинээс 1301-4374 м(нийт нутгийн 95,3 хувь далайн түвшингээс 1600 м-ээс дээш) өргөгдсөн, мөнх цааст өндөр уулсаар хүрээлэгдсэн, 45,8 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай. ОХУ-ын Алтайн БН Улс (225 км), БНХАУын ШУӨЗО (450 км), Монгол Улсын Ховд (450 км), Увс (165 км) аймгуудтай хиллэдэг. 93 мянган хүн амтай, үүний 93 хувь казах үндэстэн, үлдсэн хувийг дөрвөд, урианхай, тува, халх ястангууд эзэлдэг. Засаг захиргааны 14 нэгжтэй (13 сум, 1 тосгон), нийслэл Улаанбаатараас 1760 км зайд оршдог, аймгийн төв Өлгий хотод 32 мянгаад хүн оршин суудаг. 1,4 сая малтай. Байгалийн унаган төрхөө хадгалсан нутаг дэвсгэр нь мөнх цааст сүрлэг өндөр уулс, уудам хөндий хотос, тунгалаг уст гол мөрөн, нуур цөөрөм, рашаан булаг, жимс жимсгэнэ, дэлхийд ховордсон эмийн ургамал, ан амьтан, жигүүртэн шувууд, алт, мөнгө, гянтболд, төмрийн хүдэр, зэс, хар тугалга зэрэг эрдэс баялагийн арвин их нөөцтэй, уул уурхайн үйлдвэрлэл, эрчимжсэн МАА, улс дамнасан худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн чөлөөт бүс хөгжүүлэх боломжтой аймаг юм.

Баян-Өлгий

Баян-Өлгий аймгийн бүх сургуулийг казах хэл дээрх номоор хангалаа

БШУЯ-наас Баян-Өлгий аймгийн бүх сургуулийг казах хэл дээрх уран зохиол, танин мэдэхүйн номоор хангалаа. Тус яамнаас хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслийн хүрээнд 2017-2018 оны хичээл...

Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтод коронавирусийн шинжилгээ хийж байна

ЗӨСҮТ-ийн авто лаборатори бүхий явуулын баг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших хилийн авто замын “Цагааннуур” боомтоор дамжин орж ирж буй ачаа тээврийн жолооч нараас корона вируст халд...

БУЛГАН СУМЫН СУРАГЧИД ШИНЭ ДОТУУР БАЙРТАЙ БОЛЛОО

Баян-Өлгий аймгийн Булган сумын Ёлт багийн нутаг дэвсгэрт өнгөрсөн жил 160 хүүхдийн сургууль, спорт заал ашиглалтад орж байсан бол энэ жил сургуулийнхаа дэргэд 30 хүүхдийн багтаамжтай сурагчдын до...

Нэг гэр бүлийн 3 иргэн Ховд голын усанд осолдон амиа алджээ

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багийн нутаг дэвсгэрт Ховд голын усанд нэг гэр бүлийн 3 иргэн живсэн харамсалтай явдал энэ сарын 20-ны өдөр гарлаа. Иргэд усанд осолдсон тухай дуудлага аймги...

АЛТАНЦӨГЦ СУМЫН ХӨДӨЛМӨРЧ АРД ТҮМЭН САЙХАН ХАВАРЖИЖ БАЙНА

Нутгийн зөвлөлийн хандивын цуваа аймгийн хойд сумуудаар тойрсоор хөдөлмөрийн баатруудын өлгий Алтанцөгц суманд хүрлээ. Алтанцөгц сум нь тариалангийн аж ахуйг маш сайн хөгжүүлсэн аймгийн үр тарианы...

БАЯН-ӨЛГИЙ аймгийн бөхчүүд, тамирчид ХАНДИВЫН АЯНД НЭГДЛЭЭ

Дэлхий даяар тархсан цар тахал коронавирусийн эсрэг амь насаа үл хайрлан ажиллаж байгаа аймгийн эмч, сувилагч, тусгай үүргийн ажилчдад болон тусгаарлагдсан иргэдэд тусламжийн гараа сунгах хандивын а...

Баян-Өлгий аймагт халдваргүйжүүлэлт хийгдэж байна

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Ховд их сургуулийн салбар сургууль, МСҮТ, сургууль, цэцэрлэг зэрэг 90 байгууллагад орчны эрүүл ахиун нөхцөлийг сайжруулж, коронавирусни...

Баян-Өлгийд шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгджээ

Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулж буй импортлогч компаниуд шатахууныхаа үнийг энэ сарын 1-нээс 50  төгрөгөөр нэмлээ. Тухайлбал, ард иргэдийг шатахуунаар хангадаг "Ник Петровис»", “Рысжан” зэрэ...

Баян-Өлгий аймагт дахин тарваган тахлын нян илэрчээ

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын хоёрдугаар баг Ангирлаг уул гэх газарт энэ сарын 6-ны өдөр үхсэн хоёр тарваганаас дээж авч аймгийн зооноз өвчин судлалын төвийн лабораторид шинжлэхэд та...

Орон нутгийн цагийн зөрүүг ойлголгүй хоцорсноос 23 хүүхэд ЭЕШ-т орж чадсангүй

    Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "ЭЕШ-2019" Монгол Улсын түүх, физикийн хичээлээр орон даяар өчигдөр эхэлсэн. Харамсалтай нь Баян-Өлгий аймгийн 23 хүүхэд Улаанбаатарын болон орон нутгийн ца...

Page 1 of 212

© 2020 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.